Skip to main content

Posts

Showing posts from April, 2008

ABU Robocon 2008 Монголд

Өнгөрдөг 25, 26-ы өдрүүдэд ABU Robocon-ы Монголын үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь олон хүний хүч хөдөлмөр авхаалж самбааг сорьсон тэмцээн болдог билээ. Энэ тэмцээн нь нэг талаар улсын аварга шалгаруулах мэт боловч бас цаанаа сургуулийн сурталчилгаа болж өгдөгөөрөө их онцлог. Энэ жил 27 баг оролцлоо жил ирэх тусам л оролцох багийн тоо ихэсч өрсөлдөөн ч бас ширүүн байлаа.

Чи улс төрөөр оролдохгүй бол...

"Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоноо" гэж нэг ийм үг байдаг даа. Ер нь монголд л ингэж улс төр чамаар оролдоод байгаа болохоос өөр орнуудад нээх оролдож байгаа харагдаж сонсогдохгүй юмаа. За нэг улс төр судлаач болж үзээдэхэе :) . Улс төр чамаар оролдож байгаагийн тод жишээ бол ямар сайндаа л зүгээр явж байсан хэсэг нөхдүүд ажлаа хаях нь хаяад, сургуулиа төгсөх нь төгсөөд хар хүйтнээр гудамжинд жагсан нэр дэвшихээр оролдож байх вэ дээ.

Шүлгийн цоморлиг

Б.Галсансүх : Бурханд хэлэх зөвлөгөө
Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна
Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхаж байна
Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна
Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн номыг хүмүүс аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэс…

Блог ертөнц

Би сая нэг зүйлийг google ахаас асуулаа юм мэддэггүйн л гай л даа мэдэж байсан бол юу гэж хүнээс асуух вэ дээ. Тэгсэн ах маань надад хэдэн блог, форумын холбоос өглөө, бусад вебсайтууд ер нь блогийн доор байна шүү. Яг хэрэгтэй мэдээлэл нь зүгээр л нэг форумын сэдэв, эсвэл нэг блогын бичлэг байдлаар байгаа юм л даа нөгөө вебсайтууд руу нь орохоор яг хайж байгаа хэрэгтэй мэдээлэл нь байхгүй баахан сурталчилгаа байгаам. Тэгэхээр нөгөө web2.0 гэдгийн маань үе нилээд өргөн цар хүрээтэй болоод иргэний сэтгүүлзүй хөгжиж байгаатай холбоотой байх л даа. Саяхан банжиг.нет 5000 хол давсан блогтой боллоо гэж байсан.

     Иргэн бүр хүссэн зүйлээ нийтлэх болсноор интернетэд жинхэнэ хувьсал ирж ардчилал оршин тогтнож буй хэрэг юм. Одоо ер нь вебсайт биш блог, форумаас мэдээ, мэдээллээ авдаг болоод байна. Интернет ардчилалын үеээ гэж. Блог форум зэрэг нь яг юугаараа вебсайтаас давуу байна вэ гэхээр хүн өөрийнхөө дуртай сэдвийг нээгээд ярилцах, санал бодлоо солилцох, хичээл сургууль номоор олж ава…

А-cool гоё дуу хийжээ

Би ер нь нээх тэгэж урсгал стиль энэ тэрд хавчигдаж дууг сонсоод байдаггүй л дээ. Өөр таалагдсан гадаад дотоод, зохиолын болон зохиолын биш, рок дуурь гээл ёстой есөн жорын дууг бүх л дууг сонсоно доо. Тэгээд ер сүүлийн үед А cool-ыг сонсоод байгаа ер нь гайгүй сайн дуучин гэж бодоод байгаа. Түүний дуулж байгаа төрөл жанр, хоолой энэ тэр гээд ер нь дажгүй шүү. Бас өөрөө дууныхаа үг аяыг зохиодог гэж байгаа. Анхны дуу болох Аринзаяа нь ч гэсэн гоё дуу болсон байсан. Ингээд түүний шинэхэн уран бүтээл болох "Миний сэтгэл мөнх" дууг үгтэй нь хүргэж байна удахгүй клип нь гарвал олоод тавьнаа. Бас нэмж хэлэхэд А cool-дээ цаашид олон ийм дуу гаргаарай гээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

GPL/GNU лицензийг зөрчихөө болий тэхүү

Одоо ч нэг үеээ бодвол манай монголын веб сайт олон болж, интернетийн хурд ч өсөөд, хэрэглэгчдийн тоо нэмэгдээд өрсөлдөөнч ширүүсээд сонирхолтой л болоод байна. Энэ өсөлт, өрсөлдөөн нь сүүлийн хэдэн жил маш эрчимтэй явагдаж байна. Энэ өрсөлдөөний дунд зарим нэг болохгүй, бүтэхгүй зүйл бас ажиглагдах юмаа. Энэ талаар жоохон бичье гэж бодлоо.

PHP нууцлал хамгаалалт

Өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн түгээмэл скрипт хэл болох РНР-ын хамгаалалтын талаар бичье. Эхлээд хэрхэн хамгаалах талаар ярьхаас өмнө PHP скрипт гэж юу болох талаар товч дурьдаад түүний сул талууд болон хэрхэн хамгаалалт хийж болох талаар бичье.

Веб дээрх flash файлыг хэрхэн татах вэ

Бидэнд веб сайт дээрх flash файл буюу .swf өргөтгөлтэй файлыг татах хэрэгцээ их гардаг, жишээ нь flash тоглоомыг татаж тоглох, иж бүрэн динамик flash сайт судлах, flash хөдөлгөөнт файлуудыг үзэх, flash киноны trailer-ууд гэх мэт flash дээр хийгдсэн бүх л файлыг татаж авах хэрэгцээ маш их байдаг билээ. Вебээс flash файлыг татна гэдэг бас их хүндрэлтэй байдаг л даа. Бүүр flash файл татах зориулалтай програмууд ч цөөнгүй бий. Гэхдээ ганц хоёр веб сайт дээрх flash файлыг татахын тулд saveflash гэх зэрэг үнэтэй програмуудыг хэрэглэх нь бас хэцүү тул Mozilla Firefox, Internet Explorer (IE), Opera зэрэг түгээмэл хэрэглэгддэг веб толилуурууд дээр өөрт нь байдаг flash файлыг хадгалж авах аргуудыг хэлж өгий.

Software war

Оддын дайн гэдэг шиг програм хангамжийн дайны зургыг net-р хэсэж яваад оловоо. 2006 оны зураг юм байна. Одоо энэ байдал мэдээж өөрчлөгдсөн нь ойлгомжтой гэхдээ үзээгүй байж байгаад үзэх, аль эртний 90 оны дууг өмнө сонсоогүй байж байгаад таалагдвал тэр хүндээ л шинэлэг байдаг билээ. Энэ зурагны 2008 оны хувилбар гэж олдсонгүй учир энэ зурыг тавьчлаа. Энэ зураг үнэхээр сонирхол татахуйц юмаа. Алдарт Microsoft -ын эзэнт гүрэн хэрхэн бусадтай тэмцэж, эрх мэдлээ алдахгүйн тулд чармайж буйг мөн бусад нь ч гэсэн хэрхэн томорч буй талаар энэ зурагт үзүүлжээ. Энэ зурган дээр бичилсофт нилээн дотогш хумигдаж байгаа ч гэсэн байнга л шинэ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд гаргаад ямарч байсан энэ байгуулсан гүрнээ хэмжээнд нь бариал байна. За за олон юм нуршилгүй зургыг дараад томруулж тухтай үзээрэй.

Интернетэд хэрхэн хурдан холбогдох вэ

1.Start цэснээсээ RUN коммандыг сонгоно.

2. Гарч ирсэн цонхон дээр gpedit.msc гэж бичээд OK

3. Шинээр гарч ирсэн цонхон дотор Administrative Templates руу ороод Network -> QoS Packet Scheduler -> Limit reserable bandwidth гээд орохоор таны компъютерийн network чинь enabled, disabled бас not configured гэсэн сонголтын аль нэгийг сонгосон байгаа ихэнх компъютер нь disabled байдаг бөгөөд түүнийгээ Enabled болгоод Bandwhidth limit 0% болгоно дараа нь мэдээж Apply!

4. Сүүлийн алхам нь мэдээж та компъютер - аа RESTART хийгээрэй!!!

Энэ нь зөвхөн таны LAN, MAN, WAN сүлжээний хандах хурдийг компъютерийн чинь бүхийл хүчин чадлыг ашиглаж интернетэд хурдтай нэвтрэх нэгэн арга юм.

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.

Web 2.0 технологи

Web 2.0 технологи нь урьдын бидний хэрэглэдэг web 1.0 буюу зөвхөн вебийг бүтээгчид болон түүнийг ажиллуулагч хүмүүс нь доторх мэдээ, мэдээллийг оруулдаг байсан бол шинэ үеийн веб буюу web 2.0 технологийн үед хэрэглэгчид өөрийн дуртай мэдээгээ rss -р xml-р сайт руу нь оролгүй шууд унших, мөн өөрийнхөө хүссэн блогыг үүсгэж өөрийн хүссэн тэмдэглэлээ бичиж бусдад мэдлэгээсээ хуваалцах, youtube, flicker мэтийн host-ууд гарч ирсэнээр өөрийн файлуудыг share-лэх болсон зэрэг нь веб нь хүнд илүү ойртож өгсөн явдал юм. Энэхүү хүнд ойртсон үйлчилгээнд зайлшгүй AJAX технологи нөлөөлсөн.

За тэгээд web 2.0 технологийн талаар маш сонирхолтой бичлэгийг Канзас мужийн их сургуулийн дэд профессор Michael Wesch бүтээжээ.







Холбоотой бичлэгүүд:

http://ochko.blogspot.com/2006/12/web-10-20-30.html
Бас сонирхолтой бичлэг

Анхны бичлэг.com

Өнөөдрөөс эхэлж өөрийн блогоо хөтлөх болсондоо баяртай байна. Одоогоор ШУТИС-ын ХоМТСМэдээллийн технологийн инженер мэргэжлээр суралцаж байна. Энэ хавар төгсөнө.

Энэхүү блогоо аль болох та бүхэнд тус нэмэр болохоор басхүү сонирхолтой бичлэгүүдийг оруулж байх болно.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
Хүндэтгэсэн Хосбаяр