Skip to main content

ABU Robocon 2008 Монголд

ABU robocon 2008Өнгөрдөг 25, 26-ы өдрүүдэд ABU Robocon-ы Монголын үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь олон хүний хүч хөдөлмөр авхаалж самбааг сорьсон тэмцээн болдог билээ. Энэ тэмцээн нь нэг талаар улсын аварга шалгаруулах мэт боловч бас цаанаа сургуулийн сурталчилгаа болж өгдөгөөрөө их онцлог. Энэ жил 27 баг оролцлоо жил ирэх тусам л оролцох багийн тоо ихэсч өрсөлдөөн ч бас ширүүн байлаа.



2008 оны олон улсын тэмцээнийг Энэтхэг улс зохион байгуулж байгаа юм байна даалгавар нь "Говиндаад хүрцгээе". Ер зохион байгуулж байгаа улс нь даалгавраа зохиодог юм байна, энэ жилийн даалгавар нь эртний нэг Govindaдомог дээр тулгуурлан зохиогдсон юм байх, нэгэн хүү (Krishna бурхан) сахилгагүй нэгэн байжээ тэр өндөр дээр тавьсан идээ ундааг бие бие дээрээ давхарлан авдаг байсан ба энэ нь Энэтхэгийн уламжлалт тэмцээн болсон ба үүнийг нь Говинда гэдэг юм байна.

Энэ тэмцээнийг би 2 дахь удаагаа үзэж байна их сайхан өрсөлдөөнтэй болдийн манай сургууль ч байнга ордог. Үзээд байхад түрүү жилийнхээ даалгаврыг бодвол механик ажиллагаа их шаардсан багийн механик роботыг удирдагчид их үүрэг хариуцлага ноогдсон тийм даалгавртай байлаа. Багуууд их өөр өөрөөр сонин сэтгэн хийсэн роботууд зөндөө байлаа, тэдгээр дотроос МУИС-ын МТС-ын багын роботууд бусдаасаа шал өөр сайн сэтгэсэн нь харагдаж байсан, басхүү ганцхан цэвэр хожлыг эдний баг л хийсэн бусад багууд ер нь цэвэр хожил авах тийм тактик боловсруулаагүй бололтой. Энэ баг энэ жилийн Монголын аварга шалгаруулах тэмцээнд бусдаасаа үнэхээр хол давуу түрүүллээ. Энэ баг бас өнгөрсөн жил түрүүлсэн юм.

За тэгээд ирэх 9 сард болох олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлж амжилттай оролцоно гэдэгт итгэж байна. Тэгээд очиж үзсэнийх хэдэн зураг дарж, бичлэг хийсийн үзнэ биз.

[youtube=http://www.youtube.com/v/PWvSLaRfC-A&hl=en]

[gallery link="file"]

Төстэй мэдээллийг: Цоомоогийн блогоос

Comments

esumiya said…
Харин үнэн сайн байсан Тэр олон улсын тэмцээнд ч ас манайхан овоо нэр хүндтэй юм шиг байна лээ шт тиймээ
xocoo said…
Түрүү жил олон улсын тэмцээнээс МУИС-ын МТС-ын баг Special Award, Toyota Awad гэдэг шагналыг нь авсан шд. Мөн хятадтай хамгийн сайн тоглосон баг байсан.
Tsoomoo said…
Тэр Кришна бурханыг багадаа сэргэлэн хүү байсан гээд л магтаад байдаг үнэн хэрэгтээ тэр бяслаг хийсэн савыг дээш нь гаргаж тавьсан аргыг нь мэдээд л буцаагаад буулгаад авчихад илүү амархан байх байсан юм шиг санагдахын. Юу гэх гээд байна гэхээр Энэтхэгчүүдийн юу сэтгэж юуг шүтээнээ болгодогоос нь ямар хүмүүс вэ гэдэг нь харагдаад байхын.:) хэхэ би бүүр үзэн яддаг болчижээ.
Taivan said…
manai mis gaigui bsan daanch suga boljee odoo yay gehev
Ok said…
Muis tasarhai turuulj chadaagui ee, manai holboo joohon taaruu bailaa, KTMC harin sain bsan
[...] 19 их дээд сургуулийн 21 баг орлоо.  Энэ жил хямараад түрүү жилийнхээс цөөхөн баг орлоо. Тэхдээ манай сургууль болон [...]

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore