Skip to main content

Блог ертөнц

     Би сая нэг зүйлийг google ахаас асуулаа юм мэддэггүйн л гай л даа мэдэж байсан бол юу гэж хүнээс асуух вэ дээ. Тэгсэн ах маань надад хэдэн блог, форумын холбоос өглөө, бусад вебсайтууд ер нь блогийн доор байна шүү. Яг хэрэгтэй мэдээлэл нь зүгээр л нэг форумын сэдэв, эсвэл нэг блогын бичлэг байдлаар байгаа юм л даа нөгөө вебсайтууд руу нь орохоор яг хайж байгаа хэрэгтэй мэдээлэл нь байхгүй баахан сурталчилгаа байгаам. Тэгэхээр нөгөө web2.0 гэдгийн маань үе нилээд өргөн цар хүрээтэй болоод иргэний сэтгүүлзүй хөгжиж байгаатай холбоотой байх л даа. Саяхан банжиг.нет 5000 хол давсан блогтой боллоо гэж байсан.

     Иргэн бүр хүссэн зүйлээ нийтлэх болсноор интернетэд жинхэнэ хувьсал ирж ардчилал оршин тогтнож буй хэрэг юм. Одоо ер нь вебсайт биш блог, форумаас мэдээ, мэдээллээ авдаг болоод байна. Интернет ардчилалын үеээ гэж. Блог форум зэрэг нь яг юугаараа вебсайтаас давуу байна вэ гэхээр хүн өөрийнхөө дуртай сэдвийг нээгээд ярилцах, санал бодлоо солилцох, хичээл сургууль номоор олж авах мэдлэгийг өөрийн зүгээс харж бичих гэх мэт маш их л дээ. Вебсайт бол зөвхөн хүмүүсийг ямар нэгэн мэдээ, мэдээллээр татаж реклам шахахыг л гол зарчимаа болгодог. Харин блогчид бол хүмүүст хэрэгтэй зүйл хүргэхийн төлөө байдаг болов уу.
За тэгээд интернет ардчилал мандтугай гээд төгсгөедөө.

Comments

Popular posts from this blog

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w -оор jailbreak хийнэ. Энд ээс redsn0w-ыг татаад аваарай. Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна. iPhone 2G version 3.0 restore iPhone 3G version 3.0 restore iPhone 3G S version 3.0 restore

Ubuntu-г хялбархан суулгах

Wubi гээд нэг хэрэгсэл байнаа. Энэ хэрэгсэл нь Ubuntu -г windows орчинд суулгах зориулалтай хэрэгсэл(маш хялбархнаар) юм. Ubuntu бол Linux -ын хамгийн хэрэглэгчдэд ойртсон үйлдлийн систем юм. Эффект энэ тэр бол лайтай Vista -г энэ үйлдлийн системээс тэр эффектүүдээс нь санаа авсан ч гэж ярьдаг юм билээ шүү. Бас саяхан шинэхэн хувилбар болох 8.04 гарсан байна лээ. Ер Ubuntu үйлдлийн систем маань 6 сар болгон шинэ хувилбар гаргадаг маш хөдөлмөрч хүмүүс байдаг. За ингээд нөгөө wubi гээд хэрэгсэлийнхээ талаар бичье.

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.