Skip to main content

Чи улс төрөөр оролдохгүй бол...

"Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоноо" гэж нэг ийм үг байдаг даа. Ер нь монголд л ингэж улс төр чамаар оролдоод байгаа болохоос өөр орнуудад нээх оролдож байгаа харагдаж сонсогдохгүй юмаа. За нэг улс төр судлаач болж үзээдэхэе :) . Улс төр чамаар оролдож байгаагийн тод жишээ бол ямар сайндаа л зүгээр явж байсан хэсэг нөхдүүд ажлаа хаях нь хаяад, сургуулиа төгсөх нь төгсөөд хар хүйтнээр гудамжинд жагсан нэр дэвшихээр оролдож байх вэ дээ.



За за гол сэдэв рүүгээ орий. Манай ээж гаднаас орж ирэхдээ энэ талхны үнэ 800 төгрөг болчлоо одоо ч талх иднэ гэж удахгүй мөрөөддөг болохвий дээ гэлээ. Энэ нь нөгөө л үндэсний үйлдвэрлэл гэж байхгүй байгаатай холбоотой, баахан алт ухаж газар сэндийчсэн японы нинжа нар, гадаадын ажиллах хүчингүүд, бас хөрөнгө мөнгө идэж уусан баахан хурган даргууд(тэдгээр нь бас мөнгө идээд зогсохгүй бас их зантай, хүнд сурталтай) зэрэгтэй холбоотой. Эдгээр нь бүгд улс төртэй холбоотой байгаа юм л даа. Тэгэхээр чиний ажил нэг даргаас, хүнд суртлаас болоод бүтэхгүй байгаа бол энэ улс төр гэдэг зүйлтэй л холбоотой гэсэн үг. Алт, нүүрс юу л байдийн байгалийн бараг бүх ашигт малтмалыг гаргаж байна гээд л газар шороогоо ухаж ухаж төнгөчиж төнгөчиж эцэс сүүлд нь уух усгүй, идэх хоолгүй болохвий дээ хөөрхий :( .

Энэ жил ч угаасаа их сунгааны жил би ч 2 сонгуулийн хооронд сурчлаа шүү. Тэгээд сонирхолтой санагдаад бичлээ. Энэ жилийн сонгууль гэж холимог оддын шигшээ баг бүрдэх байхаа гэж бодоод байгаа шд. Яагаад ингэж бодох болсон бэ гэхээр Иргэний хөдөлгөөнийхөн, дампуурсан ХЗХ-ы гишүүд, АХ МАХ намууд, Ардчилж иргэншсэн намынхан, Шинэ залуу намууд, Баасан эгч, Эзэн Чингэсийн академийнхан, Ногоон улаан намууд, Ард түмний буюу Гүндалайгийн нам гээл тоочоод байвал дуусахгүй олон намтай цаад монгол гэдэг орон чинь. Уг нь 4 болон түүнээс өмнөх жилүүдэд бол сонгууль ерөөсөө л 2 хуваагддаг байсан. Үүнд Ах ба Ардчилсан. Одоо бол байдал ондоогоор иргэсэн. Цаана чинь шинэковууд олон суудал авна шүү намын нөхдөө энэ жил гэж хэлмээр байна. 6 сарын 29-нд сонгууль болно гэж байгаа. Жинхэнэ шоуны өдөр. Баабар ах ингэж өгүүлсэн шиг би ч гэсэн тэгж өгүүлэх гэж оролдлоо.

Comments

Popular posts from this blog

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.