Skip to main content

А-cool гоё дуу хийжээ

Би ер нь нээх тэгэж урсгал стиль энэ тэрд хавчигдаж дууг сонсоод байдаггүй л дээ. Өөр таалагдсан гадаад дотоод, зохиолын болон зохиолын биш, рок дуурь гээл ёстой есөн жорын дууг бүх л дууг сонсоно доо. Тэгээд ер сүүлийн үед А cool-ыг сонсоод байгаа ер нь гайгүй сайн дуучин гэж бодоод байгаа. Түүний дуулж байгаа төрөл жанр, хоолой энэ тэр гээд ер нь дажгүй шүү. Бас өөрөө дууныхаа үг аяыг зохиодог гэж байгаа. Анхны дуу болох Аринзаяа нь ч гэсэн гоё дуу болсон байсан. Ингээд түүний шинэхэн уран бүтээл болох "Миний сэтгэл мөнх" дууг үгтэй нь хүргэж байна удахгүй клип нь гарвал олоод тавьнаа. Бас нэмж хэлэхэд А cool-дээ цаашид олон ийм дуу гаргаарай гээд цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.


Дууг сонсох

Дууны үг нь:

Миний сэтгэл мөнх



Би чамруу алхаж байна
Зүрх чамруу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз 60 гал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү


Зөөлөн бороо шивэрч байна хайрын энэ л өдөр
Зөвхөн чамруу яарна миний сэтгэл мөнх, хайрт минь чи сонсооч
Зүрхэнд мэдрэгдсэн хайрын үгсээ чамдаа зориулъя, чамайгаа би хайрлая
Хаврын салхи хайраар үлээхэд
Хайрт минь чи, хайр минь чи
Хайрыг мэдэрвүү, зүрх чинь уярав уу
Бүхнийг хамтдаа

Би чамруу алхаж байна
Зүрх чамруу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз 60 гал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

Чи миний ганцхан хайр минь юм
Надруу гэрэлтсэн нар минь юм
Тэнгэрт гялалзах од минь юм
Зүрхний ганцхан хайр минь юм

Амдьралаа аа чамд зориулаааад бүхнийг хамт туулъя
Хайрт минь чамайг дуулъя
Хан хорвоог гэртүүлье
Хайрт минь намайг сонсооч

Би чамруу алхаж байна
Зүрх чамруу тэмүүлж байна
Харин чи миний сэтгэлд хайр бас аз 60 гал юм шүү
Үүрд мөнх ариун сэтгэл
Үнэнч хайр дурлал зөвхөн биднийх юм шүү

үг, ая: А-Cооl

Comments

Эчка said…
Manai A COOL chini MCM gedeg bvjgiin hamtlagtai bsan shd ter ni bas lag bujgiin hamtlag bsan tegtel odoo ooroo duuchin boltson bas l lag uran buteel tuuwin ywj bdag za naizdaa amjilt husii :D

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore