Skip to main content

Веб дээрх flash файлыг хэрхэн татах вэ

Бидэнд веб сайт дээрх flash файл буюу .swf өргөтгөлтэй файлыг татах хэрэгцээ их гардаг, жишээ нь flash тоглоомыг татаж тоглох, иж бүрэн динамик flash сайт судлах, flash хөдөлгөөнт файлуудыг үзэх, flash киноны trailer-ууд гэх мэт flash дээр хийгдсэн бүх л файлыг татаж авах хэрэгцээ маш их байдаг билээ. Вебээс flash файлыг татна гэдэг бас их хүндрэлтэй байдаг л даа. Бүүр flash файл татах зориулалтай програмууд ч цөөнгүй бий. Гэхдээ ганц хоёр веб сайт дээрх flash файлыг татахын тулд saveflash гэх зэрэг үнэтэй програмуудыг хэрэглэх нь бас хэцүү тул Mozilla Firefox, Internet Explorer (IE), Opera зэрэг түгээмэл хэрэглэгддэг веб толилуурууд дээр өөрт нь байдаг flash файлыг хадгалж авах аргуудыг хэлж өгий.



Firefox хөтөч дээр байдаг flash файлыг хадгалах арга

1. Веб хуудсан дээрээ хулганыхаа баруун товчыг дараад View Page Info руу эсвэл хөтөчийнхөө Tools цэсний Page Info руу ороход.
2. Page Info цонхныхоо Media таб руу орно
3. Media таб руу ороход хуудсан дээр байгаа зураг дуу, CSS, flash файлууд харагдах болно
4. Эдгээр дотоорс swf файлаа олоод
5. "Save As" дээр дарж хаана татаж авах замаа заагаад л гүйцээ

Доор зургаар үзүүлэв:



IE хөтөч дээр байдаг flash файлыг хадгалах арга

1. Хөтөчийнхөө Tools цэсний Internet Options руу орно
2. General таб дотор байгаа Settings дээр дарахад нэг жижиг цонх гарч ирнэ.
3. Settings цонхонд дахь View Files дээр дарахаар Temporary Internet File-ууд харагдах ба энд орсон хуудас болгоны чинь бүх файлууд харагдах болно.
4. Үүний арай эмх цэгцтэй харахын тулд хулганыхаа баруун товчлуурыг дарж гарч ирэх цэснээс View -> Details, Arrange Icons By - Internet Address гэвэл төрлөөрөө эрэмбэлэгдэж харагдана.
5. Эдгээр файлуудаас өөрт хэрэгтэй файлаа олж аваад copy хийгээд л өөр нэг фолдерт paste хийгээл гүйцээ

Доор зургаар үзүүлэв:



Opera хөтөч дээр байдаг flash файлыг хадгалах арга

IE-тай зарчим нь адилхан. Opera нь flash файлуудаа cache дотроо хадгалж байдаг.

Дээрх аргууд нь таньд төвөгтэй санагдаж байвал:

Comments

Guest said…
нээрээ дажгүй аргууд байна. Би урьд нь "save as web" гэж хуудсаа бүхлээр нь татаж аваад дараа нь site_name_files/ фолдероос нь swf файлыг нь хуулж авдаг болхи аргатай байлаа гэж...
Nugjii said…
http://www.56.com -s video-г нь яааж татах вэ? Туслаач... Галт үнэгээ зэвсэглээд дайрсан чинь тоглуулагчийг нь л олоод байна. Яаг цаад flv-г нь олохгүй...
Xocoo said…
Видеоны хувьд бол тэр тоглуулагч нь гарч ирээд файл нь гарч ирдэггүй юм билээ. Тоглуулагч дотроо файлаа дуудаж байгаа болохоор тэр байх.
welcome said…
Красиво написано, мне понравилось.
Xocoo said…
добро пожаловать

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Тасманы арал

Tasmania island нь Австрали улсын нэг муж бөгөөд тивийнхээ урд байрлах арал юм. Энэ удаагын аялалаа усан онгоцоор хийе гэж бодоод Мелбоурнээс Spirit of Tasmania хөлөг онгоцоор 11 цаг явж хүрлээ. Тасманы Девенпорт гэдэг хотод очоод тэндээсээ машин түрээслээд Лансестон хот руу хөлгийн жолоо залсан бөлгөө :P тэнд 1 өдөр Cataract Gorge Reserve, City Park, Design Centre Tasmania зэрэг газруудаар орж үзээд цааш Тасманы нийслэл болох Хобарт хот руу хөдөлсөн тэнд Mount Wellington, Tasmanian Museum and Art Gallery, Royal Tasmanian Botanical Gardens, Battery Point, Salamanca Market зэрэг газруудаар орж үзээд 4 өдрийн аялал маань дууссиймдаа. Ерөнхийдөө Тасманы арал нь хүн ам цөөтэй, намдуу тайван сайхан газар байлээ.  Уулын орой дээрээ цастай ер сэрүүхэндүү газар санагдсан урд туйлтай ойр тэгээд бид хэд бас өвөл нь очсоныг хэлэх үү жоохон даарсаныг эс тооцвол сайхан аялал боллоо.

Аялалд маань хэрэг болсон апп-ууд гэвэл:

airbnb - байрны асуудлаа шийдсэнvroom - машин түрээслэхэд их хэрэг болсон бү…