Skip to main content

Posts

Showing posts from May, 2008

1000 дахь уншигчаа авхнээ

Албан ёсоор блог хөтлөөд 2 сар болох гэж байгаач гэсэн блогийн тоолуур маань нэгэнт 1000 дөхөж байгааг сануулжээ. Би өөрөө ч бараг 500-г нь орсон байх л даа :).
Та миний блогийг байнга уншдаг ч бай ганц удаа орж ирсэн ч бай ямарч байсан миний бичсэн нийтлэлүүдийг уншиж байсан таньд маааш их баярлалаа, таньд бага ч болов хэрэг болох зүйл бичиж байсан гэдэгт найдаж байна. Уншигчгүй сонин бол ямар ч хэрэггүй шиг уншигч таньгүй бол би энэ бичлэгүүдийг бичээд яаахсан билээ гэж. Басхүү санал сэтгэгдэлээ солилцож, санаа оноогоо хэлж байсан найз нартаа талархал илэрхийлье ээ.
Жич: Сүүлийн үед ямар ч завгүй байгаа тул шинээр бичлэг оруулж амжихгүй л яваад байна. Удахгүй завтай болохоороо байнга бичлэг оруулж байна гэдгээ амлаж байнаа.

За тэгээд та 1000 дахь уншигч болбол энэ бичлэгийн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй. Дурсгалтай юм хадгалж явий .

Энэ монголын варезууд

Энэ монголын варезууд дандаа ижил мэдээ тавих юмаа. Нэг рүү орж үзчээл нөгөөхөд нь шинэ юм байна уу гээл орохоор нөгөө л өмнө үзсэн мэдээ яг copy, paste ямар ч урам алга, бүгд ярилцаж байгаад нэг сайтаас авдимуу хаашаа юм. Нэг нь ч гэсэн бусдаасаа арай өөр мэдээ тавьж баймаар юм тэгвэл ч хандалт нэмэгдэнэ дээ энэ мэдээж асуудал.
   Тэгээд бас насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл их гарганаа хандалтыг бол өсгөж байгаа байх л даа, тэгээд тэрийгээ нүүрэн дээрээ тавьчих юм. +18 дээш үзээрэй гээд тавьчихаж тэрийг нь ямар шалгаж байгаа биш дуртай нь үзэж байгаа шүү дээ. Зүгээр л нэг цэснүүдийнхээ доор нь нэг цэсээр оруулчихгүй. Сүүлийн үед ч гэртээ интернетгүй аль ч ховор болж.
   Бас тэгээд нэг гайгүй хит болж байгаа дуу тавинаа баярлалаа, тэгээд яахав тэр варезуудын ачаар татаад авчихаж байгаа юм. Тэгээд сонсох гэхээр нэр энэ тэрийг тийм варез энэ тэр гээд тавьчихсан байгаа юм. За тэр ч яаая гэхэв. Тэгээд нөгөө дуугаа сонсдийн байгаа биздээ тэгэнгүүт бас л ядаргаатай тэр варезаас татаж …

Ubuntu-г хялбархан суулгах

Wubi гээд нэг хэрэгсэл байнаа. Энэ хэрэгсэл нь Ubuntu-г windows орчинд суулгах зориулалтай хэрэгсэл(маш хялбархнаар) юм. Ubuntu бол Linux-ын хамгийн хэрэглэгчдэд ойртсон үйлдлийн систем юм. Эффект энэ тэр бол лайтай Vista-г энэ үйлдлийн системээс тэр эффектүүдээс нь санаа авсан ч гэж ярьдаг юм билээ шүү. Бас саяхан шинэхэн хувилбар болох 8.04 гарсан байна лээ. Ер Ubuntu үйлдлийн систем маань 6 сар болгон шинэ хувилбар гаргадаг маш хөдөлмөрч хүмүүс байдаг. За ингээд нөгөө wubi гээд хэрэгсэлийнхээ талаар бичье.

Эх орон намайг дуудав

Call of duty гэхээр юу санагдаж байна даа компьютерийн тоглоом уу хэхэ уг нь гоё тоглоом л доо тэхдээ энэ бичлэг маань арай л өөр. Эх орон намайг дуудаж байна. Эх орны дуудлага гэдэг маань нөгөө цэргийн зардан гэдэг юм ирсэн гэсэн үг л дээ. Өнгөрдөг 5, 6 дахид орон даяар цэрэг татлага болж өнгөрлөө. Багахан хэмжээний наадам шиг л юм болдийн бөөн хүн цуглаал хүүхдүүдээ гаргаж өгөх гээд хоол цай барьсан хүмүүс л өдөржингөө гадаа нь зогсоно шүү дээ. Тэр үеэр ч цагаан утасныхан, жижиглэнгээр юм зардаг нөхдүүд очиж хэдэн олдог байхдаа хөөрхий. За тэр ч яахав харин цагдаа нар тэр цэрэг татлагын үеэр дайчлагдаж харуул манаанд гарч үүдийг нь сахиж зогсдийн тэр үер цагдаа нарын новшийн зан нь харагддиймдаа. Өөрсдийгөө тэрүүхэн тэндээ нээх их том хүн гээд бодсон их зан гаргаал, тэнэгтээл. Нэг ороод бүртгүүлэх гэж бөөн юм болно. хэцүү хэцүү.

Би эх орны дуудлагыг бараг 2 жил авч байна очоод л би завгүй байнаа сурч байгаа дараа тэгж байгаад очий гээл яваад байгаа. Чи маш их хэрэгтэй байнаа хүрээд…