Skip to main content

Ubuntu-г хялбархан суулгах

Wubi гээд нэг хэрэгсэл байнаа. Энэ хэрэгсэл нь Ubuntu-г windows орчинд суулгах зориулалтай хэрэгсэл(маш хялбархнаар) юм. Ubuntu бол Linux-ын хамгийн хэрэглэгчдэд ойртсон үйлдлийн систем юм. Эффект энэ тэр бол лайтай Vista-г энэ үйлдлийн системээс тэр эффектүүдээс нь санаа авсан ч гэж ярьдаг юм билээ шүү. Бас саяхан шинэхэн хувилбар болох 8.04 гарсан байна лээ. Ер Ubuntu үйлдлийн систем маань 6 сар болгон шинэ хувилбар гаргадаг маш хөдөлмөрч хүмүүс байдаг. За ингээд нөгөө wubi гээд хэрэгсэлийнхээ талаар бичье.



Хэрэв та Linux болон Ubuntu-ын тухай сонсоод хэрэглэхийг (туршиж үзэхийг) хүсэж байгаа боловч суулгаж чадахгүй хатуу дискэн дээрх мэдээллээ устгачихна гэж айж байгаа бол wubi гээд энэ хэрэгсэлийг ашиглаарай. Энэ хэрэгсэл нь суулгах үйл явцыг маш хялбархан болгосон, хатуу дискэн дээрх файл устана гэсэн юм байхгүй. Интернетээр ubuntu-гаа татаж аваад(хэрэв татаж байхад тасарвал ахиад нэр нууц үгээ хийхэд үргэлжлэх болно) ердийн application program шиг амархан суулгачихдаг(татаж авсан байршил дээрээ ubuntu руу ороод uninstall хийчихнэ) хялбар бөгөөд хэрэгтэй хэрэгсэл байгаам даа.

Доор хэдэн давуу талуудыг нь бичье:

  • Хэрэглэхэд хялбар (Simple) - CD дээр бичих шаардлага байхгүй ердөө л 1.1 MB хэмжээтэй.

  • Аюулгүй (Safe) - Wubi нь Ubuntu-ын boot-ыг л нэмж өгдөг. Тийм учраас систем эвдэрнэ гэх зүйлгүй. Ямар нэгэн рartition хуваах, өөр ямар нэг нэмэлт тохируулга хэрэггүй.

  • Хийсвэрээр байрлана (Discrete) - Wubi-ын файлууд нь нэг л фолдер дотор байрлана, хэрэв таньд таалагдахгүй бол хялбархан uninstall хийчихнэ.

  • Үнэгүй (Free) - Мэдээж үнэгүй.


Wubi-г суулгах доод талын шаардлагууд гэвэл:

  • 256 MB санах ой

  • Хатуу дискэндээ дор хаяж 5 GB хоосон зайтай байх

  • Windows 98, 2000, XP, Vista зэрэг үйлдлийн системтэй байх.


За тэгээд таны компьютер дээрх шаардлагыг хангаж байгаа бол : Wubi installer хаягаар орж татаж аваад туршиж үзээрэй.

Ubuntu-г суулгасан чинь хэдэн эффектүүдийг нь үзмээр санагдаад туршиж үзсэн чинь үнэхээр гоё юм билээ. Тэгээд эффектүүдийг нь харуулсан нэг бичлэг тавьлаа.







Холбоотой мэдээлэл:

Comments

Aanhaa eniig chin neg turshij uzie baiz. Bi harin yag ubuntu suulagaas zalhuuraad l bas yum zum aldagdchihvii geed l hoishluulaad baisan yum.
Сумьяа said…
Ubuntu gaigui amarhan yum bilee. Turshaad l uz l dee sainaa.
Xocoo said…
Тийм шүү Сумьяа. Ubuntu-ын сүүлийн хувилбарууд нь суулгац нь хүртэл амар болсон байна лээ. Суулгаж байх зуураа мессенжэрдээд, нетээр хэсэх боломжтой ер нь л амархан болоод байгаа. Wubi гээд эн хэрэгсэл нь beginner төвшний хүмүүст linux-ыг хялбар аргаар туршиж үзэхийг л санал болгоод байгааийн.
esumiya said…
Юм болгон л улам хялбар болоод байх юм чинь одоо маниус баясаад л сууж байхаас даа тэ.
Сумьяа said…
Манай вордпрессийн хэд ойрд ердөө пост байхгүй байх юм аа. Заа аргагүй биз дээ: Дандаа мундаг завгүй улс байгаа биз
Xocoo said…
Харин тиймээ хө сүүлийн нэг сар диплом гээд унтах ч завгүй л байна. Дипломоо дуусгачихвал ч зөндөө бичлэг оруулнөө.
3 хоног татаж байж нэг юм суулгалаа :)
Гоё байна өө. Ингэж суусан Убунту шинээр хард хувааж энэ тэр иймээ тиймээ юм болдоггүй юм шиг байна. "Windows based" гэсэн болохоор Виндовстойгоо байж л хамт ажиллах юм гэж бодож байна. Нарийн мэдэхгүй байна.
Анхнаасаа эффэктүүд нь энгийн түвшинд тохируулагдсан байдаг юм байна. Эффэктүүдийг нь enable хийж мэддэггүй ээ.
Бас нөхдөө бас Убунту дээр Диал-ап модем яаж тохируулахыг мэдэхгүй биз? Убунту дээрээсээ нэт-рүү орж болдоггүй ээ.
dsumiya said…
Ганцхан мб юмыг 3 хоног татаад байхдаа яадийн
Яахав дээ. Уйгагүй болж харагдах гээд л ядчихсан л арга юм даа хө :)
Худлаа худлаа. Тэр 1хэн мб чинь "өөрөө татагч" байхгүй юу. Тэгээд тэрүүгээрээ татдаг юм билээ.
Алмас said…
Ununtu 8.10 шууд дискэндээ өөрөө wubi агуулчихсан байна билээ. Дан wubi-аар суулгасанаас уг нь image татаж аваад Компакт дискэнд бичиж чадвал ubuntu 8.10 image татсан нь дээр. дараа нь интернетгүй компьютерт суулгасан ч болно.
Xocoo said…
Өө тэгвэл зүгээр болцийн байна шд, чиний хэлдэг ч зөв шүү.
bayarkhuu said…
Ter, effect-uudiig ni enable bolgoj chaddagguie, Nvidia display card zaaval bh yostoi yum bolovuu
Xocoo said…
System > Preferences > Appearance руу ороод Visual Effects таб руу ороод Normal эсвэл Extra гээд болоод байсан. Болохгүй байгаа бол desktop driver-аа update хийгээд үзвэл болох байхаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг:


http://wiki.limnux.org/wiki/%D0%A5%D1%8D%D1%80%D1%85%D1%8D%D0%BD_%D0%B4%D1%8D%D0%BB%D0%B3%D1%8D%D1%86%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%B4%D1%80%D0%B0%D0%B9%D0%B2%D0%B5%D1%80_%D1%82%D0%B0%D0%BD%D1%83%D0%B8%D0%BB%D0%B0%D1%85_%D0%B2%D1%8D
http://www.psychocats.net/ubuntu/desktopeffects
http://www.psychocats.net/ubuntu/nvidia
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=24&t=129931
http://reformedmusings.wordpress.com/2008/12/09/compiz-fusion-in-ubuntu-810-intrepid/

зэргээс үзээрэй.
Тулгаа said…
bi ubuntugiin iso avchihsan tgsn boot hiihdee 4gb ignored bas archive error gsn um garch bhiin ug ubuntu.com-s avsan um chin aldaatai bmargu um teriig yaj iigeed bolgochihmoor arga charga u bn
tlgh said…
hi ubuntu 9.04 iig suulglaa dajgui yum vista deer. Tegsen neg asuudal garch bna l daa. Sound zuv zugeer buh yum okey bhiin tegsen hernee headphone ni ajillahgui yum chihevch hiiheer Notebooknii mini speakereer l duugraad baihiin Netees baahan hailaa uchir ni oldodgui urd ni linux turliin OS ashiglaj baisangui bolhoor commanduudiig ni yadaj bichihed tiimerhuu bna. Gadnii site duur bas ene asuudal ih bnaa zarim bug geel zarim ni bish geel baihiin hehe bi buruu oilgood bna uu kekeke. Medeh hun baivuul commandii ni bicheed uguuch. Neg jack genuu tiim l yum ashiglah bololtoi.
okla said…
hey zaluu. Eostoi buyantai ajil hiij bgaa yum bnada. Bayar hvrgiiye.Sonirhoj bsan zvilee endees olloo.CD deer ubuntu9.04- suulgaad install-dol iim aldaa garaad yawdaggui help me.
C:\docum~1\zayats\local~1\team\wubi-9.04-rev128.log
Xocoo said…
http://groups.google.com/group/limnux/browse_thread/thread/7954a0e310d9552f/0ab85639b8d0f3a4?lnk=gst&q=sound#0ab85639b8d0f3a4 эндээс үзээрэй.
Мөн linux үйлдлийн системтэй холбоотой зүйлсийг http://groups.google.com/group/limnux эндээс асууж тодруулж болно шүү.
Xocoo said…
Татаж авсан cd image файлаа эхлээд md5-аар нь defect байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ зүгээр байх юм бол wubi-гаа ахиж татаж аваад туршаад үзээрэй.
Xocoo said…
Татаж авсан cd image файлаа эхлээд md5-аар нь defect байгаа эсэхийг шалгаарай. Татагч програм нь дутуу татсан байж мэднэ, бас cd дээр шарсан бол шарагч програм(Nero, brasero ...) нь алдаатай шарсан байж бас мэднэ
gerlee said…
yj ubuntugee formatladag ym be eniig asuumaar bn

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore