Skip to main content

Posts

Showing posts from June, 2008

Сайн уу амьдрал минь

Дипломоо авлаа ингээд нэг юм төгсдөг байжээ. Мэдээллийн технологийн бакалавр зэрэгтэй инженер болвоо ингээд.
Эргээд нэг харахад 4 жил гэдэг богинохон хугацаа ч юм шиг саяхан л нэгдүгээр курс гээд гүйж байсан санагдана. Анх сургуульдаа орж ирээд төөрч будилж явсан цаг саяхан мэт санагдах юмдаа. Цаг хугацаа гэдэг ч хурдан өнгөрөх юм өө. Сая ч төгсөх гэж нилээн л юм боллоо. Дипломоо бичих гэж сүүлийн нэг сар ч бараг хагас унтаж, хагас нойрмог амьтан л яваад байлаа яваад байлаа тэгээд нэг юм диплом хамгаалалтандаа орж нэг юм сайхан тайван унтаж амарч, алжаалаа тайллаа даа.
Одоо ингээд амраад байхийм бол сүүлдээ хэтэрхий их амарснаас болж ядарч мэднэ диплом бичсэн шигээ хаха. Одооноос эхлээд ажиллаад байнаа яадийн.
4 жил хамт суралцсан ангийнхандаа мөн, багш нартаа баярлалаа.
За тэгээд баяртай сургууль минь, сайнуу амьдрал минь гэж хэлийдаа.

Mozilla firefox3 шинэ давуу талууд

6 сарын 17-нд Firefox3-ын албан ёсны нээлт буюу Download day 2008 болж бөөн таталт болсон сурагтай. Би ч гэсэн яаж дутахав гээд нэг таталт хийв. Энд бас энд дэлгэрэнгүй бичжээ. Ямарч байсан Геннисийн номондоо бичигдсэн бололтой.

За тэгээд өнөөдрөөс эхлээд firefox3-ийг хэрэглээд байждээ.

Индиана Жонс - Болор гавлын хаант улс

Дэлхийн нээлтийг монголд үзэв.
Индиана Жонс - Болор гавлын хаант улс хэмээх энэхүү шинэ анги нь үнэхээр адал явдлаар дүүрэн лайтай кино болсон байна билээ.
Бүхэл бүтэн 2 цаг гарах боловч 1 ч минут хүнийг уйдаахгүй маш сонирхолтойгоор үйл явдалууд ар араасаа өрнөнө.
Өмнөх ангиуд болох Raiders of the Lost Ark , Indiana Jones and the Last Crusade , Indiana Jones and the Temple of Doom зэрэг ангиудаасаа илүү сайн болсон байна лээ. Хөгшин Хариссан Фордын бараг энэ кинон дахь сүүлийн дүр нь учраас өөрөө ч их хичээж сайн тоглосон биз. Энэ киноноос Харри тэтгэвэртээ гарч шинэ Инди гарч ирсэн нь түүний хүүгийн дүр байлаа энэ кино одоо хүүгийн дүрээр цааш үргэлжлэх бизээ.

Download the internet

Миний бараг байнгын хэрэглээ болсон W3School гээд сайт байдийн. Энд бүх л төрлийн веб аппликешн хөгжүүлэхэд зориулсан хичээлүүд байдаг гэж байгаа. Дээрээс нь ямар ч үнэ төлбөргүй учир дураараа үзнэ дээ ;) .

Энд Internet Joke гээд нэг хэсэг байдийн тэрэн дотор:
Customer: "I want to download the Internet. Do I need a bigger hard disk?"


За тэгээд хангалттайхан шиг хард олж аваад интернетийг татаад байждээ :D

Euro 2008

Өчигдөр шөнө үхлийн хэсэг гэж нэрлэгдээд буй С хэсгийн Франц - Румин болон Итал - Голландын тоглолтыг үзэв. Энэ жилийн аварга болох багууд тоглолоо гэж нилээн сонирхол тавин үзлээ. Уг нь 2006 оны дэлхийн аварга алтан медальт баг мөн мөнгөн медалтай 2 баг орсон учраас хэсгээсээ шууд гарах байх гэж таамаглаж байлаа. С1-ын тайлбарлагч Заяагийн хэлдгээр үнэхээр л логикгүй спорт юмдаа энэ хөлбөмбөг.

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.