Skip to main content

Euro 2008

Өчигдөр шөнө үхлийн хэсэг гэж нэрлэгдээд буй С хэсгийн Франц - Румин болон Итал - Голландын тоглолтыг үзэв. Энэ жилийн аварга болох багууд тоглолоо гэж нилээн сонирхол тавин үзлээ. Уг нь 2006 оны дэлхийн аварга алтан медальт баг мөн мөнгөн медалтай 2 баг орсон учраас хэсгээсээ шууд гарах байх гэж таамаглаж байлаа. С1-ын тайлбарлагч Заяагийн хэлдгээр үнэхээр л логикгүй спорт юмдаа энэ хөлбөмбөг.



Франц - Румины багуудын тоглолт эхлээд болов, энэ тоглолт хамгийн уйтгартай тоглолт болж өндөрлөв 0:0 харьцаагаар ганц ч гоол оруулсангүй. За тэрч яахав гээд Итали Голландын тоглолтыг үзэв их сонирхолтой нилээн ширүүн тоглолт боллоо. Энэ тоглолтын эхний гоол нь отон тоглолтын дүнд орсон боловч хажуугийн шүүгч тооцож Голландчууд нэг гоолыг зүгээр авав. За тэр ч яахав гэтэл ахиад 2 гоол нэмж орлоо энэ юу болж байнаа айн. Дэлхийн аварга баг 3:0-р хожигдлоо. Энэ Голландчууд ийм сайн байв уу эсвэл Италичууд ийм муу байв уу ёстой мэдсэнгүй.
Арай энэ хоёр акул багууд хэсгээсээ гарахгүй юм биш биздээ. Арай ч үгүй байхаа.

Дээрх тэмцээн дээр орсон нэгэн гоёмсог гоолийн үзүүлье. Энэхүү гоолийг Голлондын шигшээгийн Wesley Sneijder оруулсан юм.

[vodpod id=ExternalVideo.595752&w=450&h=350&fv=]

За тэгээд euro 2008-аа алгасалгүй үзэх мөн тоглотуудын дүнг цаг алдалгүй үзэхийг хүсч байгаа бол энэхүү widget-ийг ашиглаарай.

Comments

sanakae said…
Өчигдөр орой орос испани 2 юу болсон бэ? испани 2 гоол хийгээд гайгүй дэмжиж байсан орос урамгүй байхаар нь унтчихсан :P
dsumiya said…
Ёоо муу итали хохь чинь муу хүүрнүүд. Тэр муу Донодони мал сүпер пиппогоо орхиод ирчихээр ямар олиг байдгийн. Нээрээ орос гуниг болсон доо. 4-1 үү. Ийм л байсийн бол Англид зүгээр зайгаа тавиад өгчихгүй л гэж бодож байлаа.
Munkhbold said…
golland sain bain le
Ter orsiin muugiih bishee. English orsod hojigsim chin Span-d bol bur nusaa nyalgaduulna biz :)). Span ene jil turuuleheer bna daaa
dsumiya said…
Орос муу л байна лээшт
Alex said…
Holland itgel tugs 1-eer garch irew. Muu italy France 2-iin hen hojigdson n harih bilet-ee zahialah n dee, eswel bugsuu banz boltol vzegch hiine...
Xocoo said…
Чех Туркийн тоглолт гүй ээ мөн аймар болвоо. Хөлбөмбөгийн гайхамшиг гэдгийг л үзүүлсэн тоглолт боллоо шүү Лайтай.
baska said…
haha :)). hollan spain odooo yavahgui ee. ter 2 hezee l hasagdah togloltond hezee l sain yavj blaa da. haha. harin ITALY mandtugAIIII. mandtugAIIII. mandtugAIIII.
dsumiya said…
Хүүе нөгөө итали чинь зовж хэсгээс гарангуутаа бас л баллаад байдаг улс шүү. Цаана чинь юм эргэж магадгүй шүү
Xocoo said…
Тэгээд эцсийн эцэст нөгөө сураггүй байдаг байсан Испаничууд л аварга болох шив дээ

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Тасманы арал

Tasmania island нь Австрали улсын нэг муж бөгөөд тивийнхээ урд байрлах арал юм. Энэ удаагын аялалаа усан онгоцоор хийе гэж бодоод Мелбоурнээс Spirit of Tasmania хөлөг онгоцоор 11 цаг явж хүрлээ. Тасманы Девенпорт гэдэг хотод очоод тэндээсээ машин түрээслээд Лансестон хот руу хөлгийн жолоо залсан бөлгөө :P тэнд 1 өдөр Cataract Gorge Reserve, City Park, Design Centre Tasmania зэрэг газруудаар орж үзээд цааш Тасманы нийслэл болох Хобарт хот руу хөдөлсөн тэнд Mount Wellington, Tasmanian Museum and Art Gallery, Royal Tasmanian Botanical Gardens, Battery Point, Salamanca Market зэрэг газруудаар орж үзээд 4 өдрийн аялал маань дууссиймдаа. Ерөнхийдөө Тасманы арал нь хүн ам цөөтэй, намдуу тайван сайхан газар байлээ.  Уулын орой дээрээ цастай ер сэрүүхэндүү газар санагдсан урд туйлтай ойр тэгээд бид хэд бас өвөл нь очсоныг хэлэх үү жоохон даарсаныг эс тооцвол сайхан аялал боллоо.

Аялалд маань хэрэг болсон апп-ууд гэвэл:

airbnb - байрны асуудлаа шийдсэнvroom - машин түрээслэхэд их хэрэг болсон бү…