Skip to main content

Mozilla firefox3 шинэ давуу талууд

6 сарын 17-нд Firefox3-ын албан ёсны нээлт буюу Download day 2008 болж бөөн таталт болсон сурагтай. Би ч гэсэн яаж дутахав гээд нэг таталт хийв. Энд бас энд дэлгэрэнгүй бичжээ. Ямарч байсан Геннисийн номондоо бичигдсэн бололтой.

За тэгээд өнөөдрөөс эхлээд firefox3-ийг хэрэглээд байждээ.

Firefox3 ер нь их сайжирсан байна билээ ганц хоёр цох, нисдэг амьтан мөн зарим нэмэлтүүд суухгүй, бас зарим нэг вебсайт руу ороход асуудалтай байгаа эс тооцвол(энэ нь тухайн сайтын бичигдсэн код алдаатай байж мэдэх л юм).Тэгэхдээ удахгүй энэ бүхэн алга болж сайжрах нь гарцаагүй хэрэг.

Тэгээд Firefox3-д гарсан шинэ боломжуудын талаар бичье.
Эхлээд системийн ерөнхий сайжруулалт давуу талуудыг бичье:

  • Ram идэлт багассан

  • Хурд сайжирсан

  • Хамгаалалт илүү болсон

    • One-click site info: favicon дээр дараад тухайн сайтыг хэн эзэмшдэг, та хамгаалалтайгаар холбогдож чадсан эсэхийг харах боломжтой болсон. Энд дараад туршиж үзнэ үү.



    • Malware Protection: тухайн сайт вирус, spyware, trojans болон бусад халдагууд байгааг шалгадаг болсон. Энд дараад туршиж үзнэ үү.



    • New Web Forgery Protection page: тухайн сайт хуурамч эсэхийг шалгадаг болсон. Ө.х урхи байгаа эсэхийг мэдэх боломжтой. Энд дараад туршиж үзнэ үү.



    • New SSL error pages: хуухамч SSL certificate руу ороход гарах алдааны хуудсыг хийж өгсөн. Энд дараад туршиж үзнэ үү.



    • Add-ons and Plugin version check: автоматаар add-ons болон plugin-уудын хувилбарыг шалгаад хуучин болон хамгаалалт муутайг нь хаадаг болсон.



    • Anti-virus integration: татаж авч буй файлыг Вирус эсэргүүцэгч програмаар шалгадаг болсон



  • Хэрэглэхэд хялбар

    • Resumable downloading: ямар нэг байдлаар таталт явагдаж байгаад тасалдвал үргэлжлүүлж татдаг болсон

    • Табуудыг зөөхөд хаялбар болсон. Туршаад үзээрэй.

    • Text selection improvements: Ctrl/Cmd-ээр  олон текстийг selection хийдэг болсон

    • Integration with Windows, Mac, Linux: icon, товч, цэсний дизайн нь тухайн үйлдлийн системийн дагуу өөрчлөгддөг болсон.




Хэрэглэгчид мэдэхэд илүүдэхгүй шинэ боломжууд:

Add-on manager



Tools->Add-ons дотор Get Add-ons гээд шинэ цэс шинээр нэмэгдсэнээр шаардлагатай нэмэгдлүүд, шинэ нэмэгдлүүдийг хайх, нэмэгдлүүдийн тайлбар болон үнэлгээ зэргийг харах боломжтой болсон ба эндээсээ шууд суулгах бололцоог олгосон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Bookmarks



Firefox3-д Bookmark-ын гурван шинэ онцлог нэмэдсэн эдгээрт Bookmark Stars, Bookmark Tags, болон Smart Bookmark Folders. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

  • Bookmark Stars нь нэг даралтаар таны сонгосон хуудсыг хадгалж авна.

  • Bookmark Tags нь хуудсыг хадгалахдаа нэмэлт мэдээллүүдийг оруулж өгөх боломжтой болсон.

  • Smart Bookmark Folders нь таныг хуудас нэмэхэд автоматаар хадгалсан хуудсууд дотроосоо хайлт хийнэ.


Cascading Style Sheets (CSS)

Firefox3 дээр CSS-ын маш олон сайжруулалт хийгдсэн, үүн дотор: inline-block болон inline-table, font-size-adjust зэргийг бүх платформ дээр, :default pseudo-class, HTML soft hyphens (­),  ime-mode шинж чанар, white-space’s pre-wrap утгууд, болон :first-child, :only-child, :last-child, болон :empty зэргийг дэмждэг болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Color profile support



Firefox 3 нь өнгийг илүү сайн үзүүлдэг болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Download manager



Энэ шинэ татагч нь таталтад зогсолт хийх болон үргэжлүүлэх зэргийг нэмж өгсөн байна. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Font and text rendering



Firefox 3 нь font kerning, ligatures, international text, partial ligatures, font hinting, anti-aliasing, font types, болон font selection зэргийг дэмждэг болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Full page zoom



Томруулж жижгэрүүлэхдээ хуудсыг бүтнээр нь болон зөвхөн текстийг гэсэн 2 горимтой болсон. Илүү дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл.

Гэх мэт зөндөө л давуу талууд байна дэлгэрэнгүй мэдээллийг доорх сайтуудаас аваарай:

За тэгээд эндээс татаж суулгаад ид шидийг нь үзээрэй.
Бас нээрээ татаж авсан хүмүүст талархлын сертификат өгсөн та нарч гэсэн аваарай. Энд дараад авна биз.


[caption id="attachment_105" align="aligncenter" width="480" caption="Firefox download day 2008"]Firefox download day 2008[/caption]

Comments

Сэртификатаа ч авсан шүү. Хааяа нэг нээж харчихаад баясаад л суугаад байгаа. Өнгөтөөр хэвлэж авна аа тэгэж байгаад :P

Эхэндээ дасахад жаахан тиймхэн байсан л даа. Гэхдээ гоё оо гоё. Дасчихсан хойно. Одоогоор ямар ч гэсэн сайн талуудыг нь бүрэн мэдээгүй л байна.
Firefox 3 ашиглаж байхад нэг удаа хуурамч сайт руу орж байгаа тухай мэдэгдэл нь гарж аварсан шүү. Бараг л phishing хийлгэхээ дөхсөн. Эхэндээ "хүний хэрэгт хошуу дүрээд яах гээд байгаа муу үнэг вэ. Ямар сайт руу орох нь чамд ямар хамаатай юм." гэсэн шүү юм бодож байлаа. Баярлалаа галт үнэгээ.

Хамгийн их таалагдаж байгаа нь хаяг бичих мөр. Хэдхэн үсэг дараад л өмнө нь орж байсан сайтруугаа орно. За тэгээп ер нь бол бүх талаараа сайжирсан байна лээ л гэж хэлье даа. Сул тал гэвэл хуучин дассан Add-Ons-ууд маань байхгүй юм даа.
ImgLike Opera, Colorzilla гээд л үгүйлж байна даа хэ хэ. Ер нь Add-Ons-ууд удахгүй 3.0-дээр тохируулагдах байх. Тэгээд асуудалгүй болно гээд л хүлээгээд сууж байна даа...
Opera 9.50 bas gaigui hurdan bolson baina, odoo Internet Explorer 8 garah l uldlee dee.
http://lifehacker.com/396206/the-history-of-firefox-10-to-30-in-screenshots
Энд их гоё зураг хөрөгтэйгээ зарим нэг харьцуулалт гарчихаж.
OchirM said…
Firefox sain geed humuus soliorood baihaar ni suulgaad turshij uzlee tegsen chini RAM zai mash ih ezeldeg yum bilee tegeed computer gatssan. RAM harsan chini Firefox 75MB garchihsan tuuj yabsan. Tegeed shuud uninstall hiigeed dahij demii yumaar oroldohoo bolison doo.Odoo saijirsan gej baina saijrah tusam l hemjee ni tomrood baigaa bailgui de. Virus check hiideg bolson bol buur ungurluu l gesen.
Alex said…
Ih l saihan haragdaj bna, bodwol jigteihen saijirsan bailgvi unshihaas zalhuu hvrchlee. Daraa uulzahaaraa yarij uguurei
dsumiya said…
Таалагдаж л байна
Ванько said…
Превосходно!!!

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore