Skip to main content

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай.
За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.



Zend studio - php-ыг хөгжүүлэгч албан ёсны компаны гаргасан бүтээгдэхүүн юм. Zend studio нь дотроо файлаа нээгээд үзчинэ, үүсгэчихнэ, debug хийчихнэ, веб толилууртай, php manual-тай ер нь нэг суулгаад авчихад болоо дөө.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:
  • JavaScript дэмжинэ
  • HTML дэмжинэ
  • Source Control - буюу CVS, Subversion зэргийг дэмжинэ
  • Refactoring - файл болон фолдерийг зөөх, класс, функцийн нэрийг өөрчлөх
  • PHPUnit Testing Support - тест хийнэ
  • Debugging
  • Deployment Support for Remote Systems - FTP, SFTP дэмжинэ
  • SQL / Database дэмжинэ

  • гэх мэт зөндөө зөндөө, дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
    Бас нэмэлтээр үүнийг уншаад үзвэл зүгээр байх.

 Eclipse PDT - Eclipse гээд Java-ын маш хүчирхэг засварлагч байдаг. Тэр засварлагч нь улам хөгжөөд өөр олон програмчлалын хэлүүдийг засварладаг болоод байгаа. Тэдний нэг нь энэ Eclipse PDT. Ер нь Zend studio-той ижил үйлдлүүдийг гүйцэтгэж чадна. Басхүү нэг том давуу тал гэвэл үнэгүй, тэгээд сайн.
Бас энийг уншчихвал зүгээр.



 phpeclipse - Бас Eclipse-ын php засварлагч нэг төрөл. Тэхдээ сүүлийн үед хөгжил нь зогсоод байгаа гэсэн мэдээлэл бий.








 Komodo - Олон төрлийн програмчлалын хэлийг засварлах боломжтой. Ерөнхийдөө Dreamweaver-тэй ижил арай давуу талтай.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:
  • Олон төрлийн програмчлалын хэлийг засварлана
  • Платрформ хамааралгүй - Windows, Mac, Linux зэрэг дээр ажиллана
  • Interactive shells - JavaScript, Perl, Python, Ruby болон Tcl зэргийн shell ашиглана.
  • Rx (Regular Expression) Toolkit - Хялбархан pattern-аар шалгах
  • Extensibility - firefox-ын add-ons шиг нэмэлтээр өргөтгөлүүд суулгах боломжтой

 php Designer - Бас нэг IDE энэ нь OOP болон framework-уудтай ажиллах, Xdebug гэдэг маш хүчирхэг debug-тай, ftp-р завсарлах гэх мэт сайн засварлагч.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:
  • Unicode дэмжинэ
  • TortoiseSVN хамтарч ажиллана
  • Database browser (using phpMyAdmin)


VS.Php - Энэхүү php засварлагч нь бусадтай бараг ижил бусдаас онцлог нь дизайн, хөгжүүлэлт, debug зэргийг Visual Studio IDE ашиглан засварладагт байгаа. Visual Studio дээр нэмэлтээр сууж ашигладаг.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:
  • .NET хөгжүүлэгчдэд таатай орчинг бүрдүүлсэн
  • Маш хурдан боловсруулалтыг хийдэг
  • Хамгаалалтын хувьд илүү
Dreamweaver - Энэхүү програмыг macromedia компани 8 хувилбар хүртэл нь хөгжүүлээд adobe-д зарагдсан одоо CS3 гэдэг хувилбар нь гараад байгаа.
Энэ засварлагчын зарим нэг давуу талууд гэвэл:
  • Integrated workflows - бусад adobe-ын бүтээгдэхүүнүүдтэй хамтрач ажиллах
  • Complete CSS support - Бүрэн утгаар нь CSS-ыг дэмждаг болсон
  • Spry Framwork for Ajax - өөрсдийнх нь хөгжүүлж буй Ajax framework-ыг дэмжиж, ашиглах боломжтой болсон.
  • Integrated coding environment - кодыг өнгөөр ялгах, хураах, мөрийг дугаарлах гэх мэт олон байна, дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
гэх мэт маш олон php IDE байна дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.




Comments

Нэг хэсэг PSPad гээд хөөрхөн жижигхэн editor ашигладаг байлаа. Дараа нь нэг хэсэг PHPEclipse хэрэглэдэг байсан. Тэгээд Eclipse-PDT-тэй учирсанаасаа хойш салахаа байсан даа. Дажгүй шүү.
Zend-Studio хэрэглэж үзсэн. Eclipse-PDT-д хүрэхгүй л юм шиг санагдсан.
PHPDesigner гэдэг програм-ыг нэг оролдож тестэлж үзсэн. Арай л энгийн санагдсан.
Dreamweaver PHP бичихэд хангалтгүй гэж бодогдоод байдаг юм.
Emacs гэдэг Editor нүдлэв. Дажгүй санагдаад байна. Тэстэлж үзээд таалагдвал шилжинэ ээ.

Ер нь хэрэглэж ашиглаад ухаж чадвал IDE-нууд маш их боломж олгодог юм шиг байгаа юм. Одоохондоо EclipsePDT-г дажгүй ашиглачихдаг ч гэсэн бүрэн утгаар нь хэрэглэж чадахгүй байгаа гэж боддог.
sanakae said…
Dreamweaver ашиглаж байгаа даа. Zend studio -г ашиглая гэтэл design тал дэрээ харж чаддаггүй тэгээд орхисон.
phpeclipse - Үзсэн бас олигтой биш санагдсан хэтэрхий их ram cpu ачааллаад ядаргаатай.
Dreamweaver ashiglaj baigaa, professional Php editor biluu, bas neg tiim yum ahiglaj uzsen, gehdee yagad ch yum daschihsan. Zend taalagddaggui yum, neeh sonin.
SE said…
Zend gaigui sh dee, :D
dsumiya said…
коммент устгацан байна тэ
Xocoo said…
Үгүй шд би лав ямар ч коммент устгаагүй дээ.
dsumiya said…
Устгацан байнаа
Сэтгэгдэл устах нь устсан юм байна. Тэрийг нь Хосоо устгаагүй бөгөөд Сумъяа Хосоог устгаж байхыг хараагүй бөгөөд ямар ч гэсэн сэтгэгдэл устсан гэдгийг баттай мэдэж байгаа юм. Иймээс эрхэм хүндэт мөрдөгчидөө юу гэж дүгнэж болох вэ?

Мөн Мөнхбаатар гэдэг хүү бас өөр нэг wordpress дэхь блог дээр сэтгэгдэл бичсэн боловч эзэн нь болоод Мөнхбаатар 2уулаа устгаагүй боловч сэтгэгдэл устчихсан байна. Ийм 2 тохиолдлоос
1. Wordpress ойрд их лалартаж байгаа. Алдаа гарсан байх гэсэн дүгнэлт.
2. Блог устгадаг хий үзэгдэл бий болсон байна гэсэн цуурхал тус тус гарах болно.

Артур Конан Дойль - Шерлок Холмс
dsumiya said…
Wordpress нээрээ их алцаганаж байнаа тэ мөнхөө
Харин тийм. Найзуудын хооронд үл ойлголцох байдал хүртэл үүсч мэдэхээр байлаа шд.
Xocoo said…
Тийм юм боллоо нээрээ. Энэ байдлаас гарахад тусалсан Артур Конан Дойль - Шерлок Холмсд баярлалаа гэж хэлийдаа.
OchirM said…
Notepad geed program baidagshd ee. PHP-iig tuun deer bichij baisan yum baina.
Дүүдээ said…
Та нарын ярьж байгаа IDE эсвэл editor 2ийн аль нь болох нь сонин байна. нэрнээсээ бол editor юм шиг, агуулгаас болхоор IDE юм шиг байна.
ямартай ч editor бол зөндөө л байна. хамгийн түгээмэл нь notepad++ цонхнууд үйлдлийн системийн notepad-ийг бодоуул их боломжтой учир миний хувьд notepad-ийг шууд л notepad++ болгож өөрчилөн ашигладаг.
эдитор бол ийм юмаа.
аа харин IDE бол:
ер нь бол eclipse гэдэг IDE ашигласан нь зүгээрээ.
бидэнд eclipse ашиглах нилээд хэдэн шалтгаан байдгаас дор дурьдвал
1. Нээлттэй эхийнх буюу үнэгүй
2. Үнэгүй учир хөгжүүлэгчид маш их бас чи хүссэнээрээ буюу өөрийн хэрэглээнд тааруулаад, тохируулаад, нэмэлтүүд суулгаад, устгаад хэрэглэж болно.
3. Одоогоор худалдагдаж байдаг ихэнхи сайн эдиторууд чинь eclipse суурьтай байдаг.
4. Zend studio for eclipse, Nusphere зэрэг сайн ide ашиглаж болох ч тэдний мөнгий нь төлөөд авдаг хүн монголд ховорхон л болвуу. мөн оюутан залуус бол хүссэн хүсээгүй нээлттэй эхийн программ хангамж ашиглахаас өөр аргагүй
....
гэх мэт маш олон зүйл ярьж болно оо.
ХхХ said…
Ер бол Eclipse бол агуу IDE юм.
Хэрвээ JSP оролддог бол суулгаж болно. Бас Aptana суулгаад PHP суулгаад үзээрэй.
farcek said…
yachij bodson Zend studio ni deersh de.
bi ch ehendee disgen baihgui yum bna geed zend studio-g orihoj baisan. odoo shuud zend Studio. :)

gevch RAM CPU heterhii ideh yum aa. t1 javagiin l gailda.
RK said…
Миний хувьд Nusphere IDE хэрэглэдэг их зүгээр юм байна лээ. Харин дизайныг нь Abobe Dreamweaver дээр хийдийн. Даанч 2-уулаа кракэд. Ойрд open source сонирхоод байгаа. Ubuntu, Eclipse энэ тэр гээд уул зүгээр юм байна лээ. Даанч цонхон дээр ажилласаар байгаад сурчихсан болохоор хэцүү юм байна лээ.

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore