Skip to main content

Posts

Showing posts from September, 2008

Windows-ын алдааны мэдээлэл илгээхийг идэвхгүй болгох

Windows XP үйлдлийн систем дээр ямар нэг програмыг нээж ажиллуулах үед Send Error Report, Don't Send гэсэн сонголт бүхий цонх гарч ирдэг ба тэр програмыг ажиллуулахгүй хаадаг билээ.  Энэ нь таны үйлдлийн систем тэр программыг ажиллуулж чадахгүй байгаа бөгөөд , гарч ирэх цонх нь алдааны мэдээллийг Microsoft-д мэдээллэх үү гэж асууж буй хэрэг юм.



PHP-GTK

PHP скриптыг ерөнхийдөө 3 хэлбэрээр ашигладгийг мэдэх байхаа. Үүнд:

Server-side scripting - бидний мэдэх веб сайтууд, энэ нь php-ын гол хэрэглэгдэж буй хэлбэр юм.
Command line scripting - PHP-г shell-р хөгжүүлэлт хийхэд хэрэглэгддэг.
PHP-GTK - desktop application бичихэд зориулсан GTK+ дээр тулгуурласан php-ын өргөтгөл юм.

Гоё 404 алдаа

Биднийг вебээр хэсэж байхад доорх байдалтай хуудсууд олон тааралддаг билээ. Харин энэ хуудас алга байна гэсэн алдааг гоё дизайнтайгаар хийжээ.

Гоё л шүлгүүд

Нэг шүлэг
Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчүүл эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханатыг чинь гийгүүлэх бvсгvйчүүд минь ирдэг ээ
Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бvхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье
Өөр нэг шүлэг
Анх чамтай уулзаад чамд хүрэхээс айсан
Анх чамд хүрчихээд чамайг үнсэхээс айсан
Анх чамайг үнсчихээд хайрлахаас айсан
Одоо чамайг хайрлачихаад алдахаас айж байна

Очих юмсан тэвэрмээр байна
Ойртох юмсан үнсмээр байна
Олдсон юмсан алдмааргүй байна
Оройтоогүй юмсан ганцхан чамайг л хайрлахсан

Зөндөө удаан тэврэхсэн
Зөөлөн уруулийг чинь үнсэхсэн
Зөвхөн чамайг хайрлахсан
Зүрхэлж хайртайгаа хэлэхсэн

Нүдээ аниад намайг бод сайхан байгаа биз
Зүрхээ дараад намайг бод жаргалтай байгаа биз
Болохгүй бол утсаар ярь би байж л байгаа
Боломжгүй бол мессеж бич би уншиж л таараа

A sound - 30 жил хамт байхсан

Миний радио надтай дугархаа больсон

Харин би түүнд итгэж чадахгүй гайхсан

3 хоносон 4 хоносон би хүлээсэн

Харин тэр надад юу ч хэлэхгүй хэвээрээ
Дахилт:
Тэр эвдэрсэн бол яаана

Би итгэхгүй байна чамд

Дуулахгүй байна чи

Дугарахгүй бол би яаана

Өнгөрсөн жилүүдийг дурсаж би уйлсан

Одоо болтол чи сэрэхгүй унтсаар

Чамаас өрсөн дуу дуулан буруу зурсан

Миний зурсан зурганд чи ууртай байх шиг

Шинийг авсан чамайг мэдсэн гэж бодоогүй

Тэрийг би чамд гоё дугарсныг хэлээгүй

Дахилт
Дахилт

Хайрт минь би чамайг санаж байна

20-н жилийг чамтай би өнгөрүүлсэн

Хайрт минь би чамайг үгүйлж байна

Миний зүүдэнд чи инээмсэглэн ирээч

Дууг сонсох

Эргэлзээ

Буян - Эргэлзээ, жүжигчин: Хүрэлхүү
Татах::Эргэлзээ

Би ер нь амьдралд их эргэлзээд байдаг болчихож
Би өөрийгөө ингээд бодоход миний сэтгэл санаа өөдрөг ч юм шиг стрэсэнд орсон ч юм шиг
Шөнө унтчаад би өглөө нь босоход урьд шөнө нь унтсан ч юм шиг унтаагүй ч юм шиг
Босож ирээд үсээ самнахад миний ус унаад ч байгаа юм шиг ургаад байгаа ч юм шиг
Эхнэрээ харахаар миний эхнэр хөөрхөн ч юм шиг нүүрээ будаагуйг нь харахаар муухай ч юм шиг
За тэгээд зурагтаа асаагаад ирэнгүүт нээх том том өмд өмссөн хип хопууд гарж ирээд дуулаад ч байгаа юм шиг загнаад ч байгаа юм шиг