Skip to main content

Гоё 404 алдаа

Биднийг вебээр хэсэж байхад доорх байдалтай хуудсууд олон тааралддаг билээ. Харин энэ хуудас алга байна гэсэн алдааг гоё дизайнтайгаар хийжээ.






гэх мэт зөндөө л олон 404 буюу хуудас алга байна гэсэн алдааны хуудасны жишээнүүд байна. Дэлгэрэнгүйг: Smashing Magazine вебсайтаас үзээрэй. Бас энд яаж хийх талаар аргачлал нь байгаа тул үзнэ үү.

Холбоотой мэдээлэл:

Comments

dsumiya said…
Дээхнэ үед Тор нэхэгчийн блог дээр хийх аргачлал нь байсан шт
Эй залуу ямар том хоосон зай гаргаа вэ? Эсвэл Сумьяа бид 2 ноорог дээр чинь зочилчих вуу даа?

Нээрээ зарим сайтууд л ч бас тэнэг шүү :D Улайм цайм firefox-оор орж байхад чинь ie-гийн алдааны мэдэгдэлээр хуурах гээд. Гэхдээ энд бол дажгүй л сэтгэж. Дээр нь жаахан сайжруулаад броузерийнхөө төрлөөс хамаараад өөр өөр хуудас гарж ирж байвал уу?
zoloogg said…
www.zoloogg.ucoz.com/алдаа .. Ucoz ийн зааврыг ашиглаад.. өөр юунаас ч уншилгүй дээр үед хийж байсан алдааны цонх..

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Тасманы арал

Tasmania island нь Австрали улсын нэг муж бөгөөд тивийнхээ урд байрлах арал юм. Энэ удаагын аялалаа усан онгоцоор хийе гэж бодоод Мелбоурнээс Spirit of Tasmania хөлөг онгоцоор 11 цаг явж хүрлээ. Тасманы Девенпорт гэдэг хотод очоод тэндээсээ машин түрээслээд Лансестон хот руу хөлгийн жолоо залсан бөлгөө :P тэнд 1 өдөр Cataract Gorge Reserve, City Park, Design Centre Tasmania зэрэг газруудаар орж үзээд цааш Тасманы нийслэл болох Хобарт хот руу хөдөлсөн тэнд Mount Wellington, Tasmanian Museum and Art Gallery, Royal Tasmanian Botanical Gardens, Battery Point, Salamanca Market зэрэг газруудаар орж үзээд 4 өдрийн аялал маань дууссиймдаа. Ерөнхийдөө Тасманы арал нь хүн ам цөөтэй, намдуу тайван сайхан газар байлээ.  Уулын орой дээрээ цастай ер сэрүүхэндүү газар санагдсан урд туйлтай ойр тэгээд бид хэд бас өвөл нь очсоныг хэлэх үү жоохон даарсаныг эс тооцвол сайхан аялал боллоо.

Аялалд маань хэрэг болсон апп-ууд гэвэл:

airbnb - байрны асуудлаа шийдсэнvroom - машин түрээслэхэд их хэрэг болсон бү…

Download the internet

Миний бараг байнгын хэрэглээ болсон W3School гээд сайт байдийн. Энд бүх л төрлийн веб аппликешн хөгжүүлэхэд зориулсан хичээлүүд байдаг гэж байгаа. Дээрээс нь ямар ч үнэ төлбөргүй учир дураараа үзнэ дээ ;) .

Энд Internet Joke гээд нэг хэсэг байдийн тэрэн дотор:
Customer: "I want to download the Internet. Do I need a bigger hard disk?"


За тэгээд хангалттайхан шиг хард олж аваад интернетийг татаад байждээ :D