Skip to main content

Гоё л шүлгүүд

Нэг шүлэг

Хамгийн гоё цэцгэн дээр зөгий эхлээд буудаг
Хамгийн гоё төрснийг чинь эрчүүл эхлээд хардаг
Харанхуй үдшийг сүлэн бүжин сар тормойж
Ханатыг чинь гийгүүлэх бvсгvйчүүд минь ирдэг ээ
Дарь эх хорин нэг байдаг нь худлаа
Даруухнаараа айл бvхэнд нэг нэгээрээ бий
Харчуул минь бид чинь бурхадтай нөхцсөн улс
Хайрын өмнө залбирч бүсгүйчүүдээ үнсье
Өөр нэг шүлэг

Анх чамтай уулзаад чамд хүрэхээс айсан
Анх чамд хүрчихээд чамайг үнсэхээс айсан
Анх чамайг үнсчихээд хайрлахаас айсан
Одоо чамайг хайрлачихаад алдахаас айж байна

Очих юмсан тэвэрмээр байна
Ойртох юмсан үнсмээр байна
Олдсон юмсан алдмааргүй байна
Оройтоогүй юмсан ганцхан чамайг л хайрлахсан

Зөндөө удаан тэврэхсэн
Зөөлөн уруулийг чинь үнсэхсэн
Зөвхөн чамайг хайрлахсан
Зүрхэлж хайртайгаа хэлэхсэн

Нүдээ аниад намайг бод сайхан байгаа биз
Зүрхээ дараад намайг бод жаргалтай байгаа биз
Болохгүй бол утсаар ярь би байж л байгаа
Боломжгүй бол мессеж бич би уншиж л таараа

Comments

zangga said…
тийм байна. хэнийх гэдгийг хэлж болохуу
Чи яг дурлачихжээ хэн нэгэн бүсгүйд. Яг тэгснээс гарцаагүй.
Уг нь чи чинь дандаа л пост модерн шүлэг сонирхоод яваад байдаг бил үү? Юу билээ?

За ямартаа ч шинэхэн дурлалд чинь амжил хүсье.
Xocoo said…
zangga-д: Оо дээр нэт-ээр хэсэж яваал хадгалж авч байсан шүлгүүд байгаан. Хэнийх гэдгийг нь санахгүй байна өө
Мөнхбааатард: хэхэ нээрэ тийм ч байж мэдэх л юм байна.

Popular posts from this blog

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.