Skip to main content

PHP-GTK

PHP скриптыг ерөнхийдөө 3 хэлбэрээр ашигладгийг мэдэх байхаа. Үүнд:

  • Server-side scripting - бидний мэдэх веб сайтууд, энэ нь php-ын гол хэрэглэгдэж буй хэлбэр юм.

  • Command line scripting - PHP-г shell-р хөгжүүлэлт хийхэд хэрэглэгддэг.

  • PHP-GTK - desktop application бичихэд зориулсан GTK+ дээр тулгуурласан php-ын өргөтгөл юм.


За тэгэхээр сая би PHP-GTK ашиглан хийсэн нэг төслийг үзлээ энэ бол GNOPE. Gnope нь PHP-GTK2 дээр бичигдсэн бүх платформ дээр ажиллах GUI-тэй application-ыг татаж, хэрэглэхэд зориулагдсан програм удирдах орчин юм байна. Доор Gnope-ын дэлгэцний агшинг үзүүлэв.




PHP-GTK дээр хийгдсэн олон програмуудыг үзэхийг хүсвэл ийшээ ороод үзээрэй.

Comments

Өө за за ийм юм байсан юм уу? PHP+GTK гэж харж байсан ч гэсэн application бичдэг юм гэж санаанд огт орсонгүй.
PHP ч Java болох дөхөөд л байгаа юм байна :)
Жаргал said…
яг Жава хэл сурах гэжаахад залхуу хүргэх юм бичхийн хэ хэ.
PhP ч их л сурахад хялбар эд байна лээ.Тэгээд тэр application-ийг өнөө html ээ оролцуулаад бичихүү
Xocoo said…
Мөнхбаатард: Харин би ч гэсэн анх хараад гайхсан хэрэглэж үзээд итгэсэн шүү 8O Java-гийн хувьд бол агуу програмчлалын хэл л дээ. php-ын засварлагчид хүртэл Java дээр бичигдэж байгаа.
Жаргалд: Java-г сурсан нь дээр шүү гэж зөвлийдаа.
php дээр application бичихэд html хэрэглэгддэггүй, GTK гэдэг интерфейсын санг ашигладаг юм билээ. GNOPE-ыг суулгаад Gnope_PHPGtk2demos дотор яаж хийх талаар жишээнүүд байлээ үзээрэй ;)
sainbayar said…
Gnome geheer chin Windows-t hamaagui gesen uguu ? uur screenshot-uudaas taviach ho. sonshc baisnnaas haraagui yumaa.
sainbayar said…
Neeree shine design chin yamar goy bolsiin. Tseverhen, yum unshhad hyalbar. Zarim site ruu orhoor gar gej baigaa yum shig design-tai baidag shuu tee, yalanguya banjig-iin bloguud ene ter bol.
Виндовс-д хамаатай байх аа? Яг ч гноме биш байх аа. gnope гэчихсэн байна.

Харин тийм ээ. Энэ загвар вордпресс-д шинээр нэмэгдсэн юм уу яасан юм? Их л гоё загвар байна.

Банжиг-ийн блогуудын ихэнх нь заваан шүү тээ? Зарим нь бүүр даварчихсан оронгуут pop-up гарч ирээд л шал дургүй хүрмээр. Өө тийм бас нээх худлаа хоёрын хооронд right-click блоклож энэ тэр.
Xocoo said…
Тийм шүү Мөнхбаатарын зөв байх, энэ GNOPE гэдэг нь аль ч платформ дээр ажиллах PHP-GTK ашиглан хийсэн төсөл юмөө. GNOPE төслийн хуудас руу орвол Виндовс дээр татаж авахаар байгаа, түүгээр ч үл барам өөрөө PHP-GTK ашиглан desktop application бичээд тэрийгээ энэ төсөлд оруулах боломжтой юм билээ.

Загварын хувьд бол саяхан вордпресс нэмсэн байхаар нь apply хийцийн харин зүгээр загвар байн лээ.

Банжигийнхан ч, вордпрессынхэн ч, блогеррынхан ч, гогогийнхан ч, Минийх, блогмн.нетийнхэн гэх мэт бүгд л өөр өөрийн онцлогтой байх юм даа. Энэ талаар дээр Sanakae ахын блог дээр ярилцаж байсан санагдаж байна.

Popular posts from this blog

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.