Skip to main content

Windows-ын алдааны мэдээлэл илгээхийг идэвхгүй болгох

Windows XP үйлдлийн систем дээр ямар нэг програмыг нээж ажиллуулах үед Send Error Report, Don't Send гэсэн сонголт бүхий цонх гарч ирдэг ба тэр програмыг ажиллуулахгүй хаадаг билээ.  Энэ нь таны үйлдлийн систем тэр программыг ажиллуулж чадахгүй байгаа бөгөөд , гарч ирэх цонх нь алдааны мэдээллийг Microsoft-д мэдээллэх үү гэж асууж буй хэрэг юм.





Энд үйлдлийн системийн 2 том ялгаа гарч ирж байгаа юм л даа. Linux бол хав дарж байгаал нэг мөсөн найдвартай сайн, чанартай болгож өчнөөн тестлэж байж гаргадаг бол Micrsoft-ынхон ямар байсан бичээл 95% хавьцаа болгонгуут гаргаад хэрэглэгчээс ирэх алдааны мэдээллээр алдаагаа засаж хөгжүүлэх аргаар явдаг гэж байгаа.
За тэр ч яахав энэ алдааны мэдээллийг хэрхэн гаргахгүй байх талаар зөвөлгөөг өгий:

1. [Windows][Break] дараад гарч ирэх цонхноос Advanced таб-ыг сонгоход доорх цонх гарч ирнэ



2. Эндээс Error Reporting хэсэг рүү ороод Disable Error reporting сонговоос ахиж хэзээ ч Don't Send цонх гарч ирэхгүй болно доо.




Comments

Unuruu said…
Аа тийм бий...Тэгвэл одоохон дахиж гарч ирэхгүй болгоодхоё..Tnx :)
sainbayar said…
Windows tip and tricks гэдэг ангилал нэмээд иймэрхүү зүйлүүд бичээч хө. Олон хүнд хэрэг болно.
Xocoo said…
Нээрээ тэгий байз
gegeen said…
hehe, heregtei ed bn, tnx shoo
sarakhi said…
asuuh ym bnaa. hamgiin gol n eniig disable bolgovol tuhain program n aldaa zaaj haahgui, hiij bsn ajlaa aldahgui gsn ug uu ? esvel zugeer l program haagdah hernee ene error reporting n garahgui gsn ug u ? tnx n advance ^^
Xocoo said…
За хө хариулах гэж оролдий(хэхэ СЕХ-ы дарга шиг) ер нь бол уул шугамандаа хийж байсан ажилаа алдахгүй гэсэн үг дээ.
sarakhi said…
aa ok tgvl mash heregtei ed bn shuu danke ^^
Хэхэ. Энэ бичлэг чинь "Компьютер таймс" (computer times) сэтгүүлд (2009-12) нийтлэгдэж байсан юм байна шд. Сэтгүүл барьж аваад гүйлгээд харсан чинь шууд нүдэнд тусдаг байна шд. "Мэдээж" өөр хүний нэрээр, нөгөө алдарт "Б" гэдэг нэрээр нь байж байна :)
http://robomec.blogspot.com/2010/02/blog-post_28.html
Xocoo said…
chamaig niitlegdej baisan gexeer bi guschixvuu geeed sandraad on sariig ni xarsan chin bi arai ert niiteljee :P hehe

Popular posts from this blog

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.