Skip to main content

Posts

Showing posts from November, 2008

Gmail шинэ загваруудтай болжээ

Эндээс google ах gmail-дээ шинэ өнгө төрх нэмснийг харлаа. Өмнө бид Stylish, Gmail Skins гэх мэт firefox-ын нэмэлтүүдийг ашиглаж gmail-ынхаа загварыг хакдаж сольдог байсан билээ. Одоо харин албан ёсооор өөрсдийнхөө загварыг гаргаж байгаан байна.



Шинэ загварууд нь үнэхээр их таалагдав. Гоё гоё загварууд зөндөө байна лээ та ч гэсэн theme хэсэгт орж загвараа солиод үзээрэй ;)

3 талт хэрэгсэл

Эхлээд мэдээлийн технологийн хэрэгсэлүүд нь эхлээд нэг талтай байсан, дараа нь хоёр талтай болсон удахгүй гурван талт болно.

Яагаад нэг талтай байсан гэдэг дээр жишээн дээр ярий: телевиз гэхэд зөвхөн л мэдээллийг өгөхөөс буцааж авдаггүй байсан. Та үзнэ эргүүлээд энэ чинь шал хэрэггүй нэвтрүүлэг байна гэж хэлж чаддаггүй байсан.

Харин дараагийн үе болох хоёр талт хэрэгсэлд компьютер орно. Компьютер нь мэдээллийг үзэж болдог бас авдаг. Интернетээр хэлэлцүүлэг, блог уншиж хариу бичдэг болсон цаг үе гэж ойлгож болох нь.

За тэгээд гурван талт гэхээр компьютер маань арай илүү боловсронгуй болоод хиймэл оюун ухаан гэдэг зүйл орж ирж байгаан.
Тэгэхээр комьпютер бол одоогоор өгөгдлийг аваад тодорхой командын дагуу үр дүнг буцаагаад байгаа, харин сэтгэдэггүй.
Гурван талт гэхээр сэтгэдэг болох ба өгөгдлийг авна, боловсруулна тэгээд өгөгдөл гаргана.

Ер нь тэгээд мэдээллийн технологи маань 2 дахь үедээ л явж байна даа. Зарим технологиуд нь 3 дахь үе рүүгээ шилжиж байна, заримынх нь ухагдахуун гарч ирж ба…

be...

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Мобиком Корпорацийн залуучуудад зориулсан “Ве…” брэндийг зах зээлд нэвтрүүллээ.

“Ве...” брэндэд урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч 25 хүртэлх насны залуучууд бөгөөд тэд хоорондоо 20 мессежийн үнээр 40 мессеж бичиж, сонгосон нэг хостойгоо өдөрт нэг удаа 10 хүртэлх минутын яриаг 1 минутын ярианы тарифаар хийх боломжтой.

“Ве...” брэндийн хамгийн том давуу тал нь зөвхөн залуучуудад зориулсан “Ве... үйлчилгээний төв” юм. Тус үйлчилгээний төв нь дараах давуу талуудыг өөртөө агуулсан:

Түргэн хоолны газар
Бүжгийн талбай
Тайз
Ном, сэтгүүл унших булан
Үйлчилгээний дараах цэг
Залуусын дэлгүүр
Үнэгүй интернэт кафе
Үнэгүй интернэт бүс /Wi-fi/
X-Zone

"Ве..." үйлчилгээний албан ёсны цахим хуудастай болсон бөгөөд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг be.mobicom.mn хуудаснаас аваарай.

Гар утасны 3 дахь үе

Бидний хэрэглэж байгаа гар утас маань одоогоор хөгжлийнхөө 2,5 дахь үе дээрээ явж байгаа билээ. Түүхээс товч дурьдвал:

Гар утасны 1 дэх үед аналог дохиог хэрэглэдэг байсан ба 1980-аад оны үе юм. Энэ үед нөгөө аварга, биеэ хамгаалах хэрэгсэлээр ашиглаад байсан гар утаснууд орох ба энэ нь энгийн яриаг дамжуулдаг байжээ. Бүүр 0 дахь үе гэж байдийн байна.


Гар утасны 2 дахь үе нь 1991 оноос эхэлдэг ба тоон дохио руу шилжсэн. Мессеж, э-майл илгээх гэх мэт тоон өгөгдлийн үйлчилгээ нэвтэрсэн.


Гар утасны 2,5 дахь үед та бидний мэдэх GPRS, Multimedia message, аялгуут мэндчилгээ гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг маркетингийн зорилгоор ашиглах болсон үе юм. 2,5 дахь үе нь албан ёсны хувилбар биш.