Skip to main content

Гар утасны 3 дахь үе

Бидний хэрэглэж байгаа гар утас маань одоогоор хөгжлийнхөө 2,5 дахь үе дээрээ явж байгаа билээ. Түүхээс товч дурьдвал:


  • Гар утасны 2 дахь үе нь 1991 оноос эхэлдэг ба тоон дохио руу шилжсэн. Мессеж, э-майл илгээх гэх мэт тоон өгөгдлийн үйлчилгээ нэвтэрсэн.



  • Гар утасны 2,5 дахь үед та бидний мэдэх GPRS, Multimedia message, аялгуут мэндчилгээ гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг маркетингийн зорилгоор ашиглах болсон үе юм. 2,5 дахь үе нь албан ёсны хувилбар биш.


Аа харин гар утасны 3 дахь үе бол гар утсыг жинхэнэ амьдруулах юм байна. Түүний давуу талуудаас дурьдвал:

  • Хэрэглэгчид дүрсээ харж ярьдаг болно.

  • Хэрэглэгчид гар утаснаасаа телевиз үзнэ.

  • Гар утсаа модем болгон интернэтэд холбогдоно.

  • Гар утсаараа хаана яваагаа мэддэг болно(GPS).


За тэгээд удахгүй манай үүрэн холбооны анхдагч оператор болох Мобиком маань ирэх улиралаас гар утасны 3 дахь үе рүү нэвтрэн орох төлөвлөгөөтэй байгаа ба хэрэглэгч таныг гар утас худалдан авах гэж байгаа хэрэглэгчиддээ хандан одооноос 3G систем хүлээн авдаг загварын гар утас сонгохыг зөвлөж байна.

3 дахь үеийн танилцуулга:






[vodpod id=ExternalVideo.737858&w=425&h=350&fv=]


Comments

ganzoom said…
Oloon jiliin omno Intercom'd 3G-aar iltgel tavij bj bilee.Odoo inged Mongold orj ireh gej bdag. Ter uyd ch ulger shig l sanagdaj bj bilee...
sanakae said…
Гар утсаараа юу хийж болдгийг харуулна л гээд байгаа юм даа. Ямартай ч гар утсаа л солих болж таараад байгаа юм.
xvv said…
Нөгөө сүүлэрдэг мүүлэрдэг, худлаа ярьдаг хүмүүс будаа. Бас өвчтэй гэж даргадаа хэлээд загасанд явдаг байсан үеүүд ард хоцрох нь дээ :p GPRS хакддаг, дээрийн нэг рекламан дээр гардаг шиг загасанд явахдаа хойноо тайз авч явах хэрэг гарч магадгүйм байна :)))
Xocoo said…
Хэлээд юүкэв
robot said…
Xocoo’s Weblog bestiin best shuu! ;)
Xocoo said…
Баярлалаа

Popular posts from this blog

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w -оор jailbreak хийнэ. Энд ээс redsn0w-ыг татаад аваарай. Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна. iPhone 2G version 3.0 restore iPhone 3G version 3.0 restore iPhone 3G S version 3.0 restore

Ubuntu-г хялбархан суулгах

Wubi гээд нэг хэрэгсэл байнаа. Энэ хэрэгсэл нь Ubuntu -г windows орчинд суулгах зориулалтай хэрэгсэл(маш хялбархнаар) юм. Ubuntu бол Linux -ын хамгийн хэрэглэгчдэд ойртсон үйлдлийн систем юм. Эффект энэ тэр бол лайтай Vista -г энэ үйлдлийн системээс тэр эффектүүдээс нь санаа авсан ч гэж ярьдаг юм билээ шүү. Бас саяхан шинэхэн хувилбар болох 8.04 гарсан байна лээ. Ер Ubuntu үйлдлийн систем маань 6 сар болгон шинэ хувилбар гаргадаг маш хөдөлмөрч хүмүүс байдаг. За ингээд нөгөө wubi гээд хэрэгсэлийнхээ талаар бичье.

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.