Skip to main content

Posts

Showing posts from December, 2008

Шинэ оны мэнд

Хоёр мянгаад наймдугаар он дуусч 2009-р он гарахад хэдхэн хоног үлджээ. Он гарах гэж байгаам чинь энэ онд юуг амжуулсан талаараа жич дурьдая гэж бодлогоширов.
    Ингээд товч дурьдваас сургуулиа төгссөөд авав, мөн шинэ ажилд оров ажилд орох гэж ч овоо л олон газар орж үзлээ тэгээд эцсийн ганц хүссэн газраа орлоо. Он гарсаар олон олон шинэ хүмүүстэй танилцжээ, бие сэтгэлээр болон кейбоард нэгт сайхан найзуудтай боллоо, мөн хоёр гурван томоохон төслийг өөрийн гараараа босгож үзлээ.

За тэгээд миний блогоор орж гарч байдаг кэйбоард нэгт нөхдүүддээ болон намайг таньдаг найз нартаа шинэ оны мэдийг хүргэж ирэх 2009 ондоо ажил төрөлдөө ихийг хийж бүтээж, аз жаргалаар дүүрэн, эрүүл энх, хийх гэж төлөвлсөн бүхнээ хийж Түвшинбаяр, Бадар-Ууган, Баатаржав, Сэрдамба, Гүндэгмаа нар чадсан шиг та ч гэсэн чадаарай ;)

Онч мэргэн үг

Ам 1 байхад чих 2 байдаг юм үгээ мэд
Амьдрал 1 байхад сонголт олон байдаг юм замаа мэд
Хань нэг байхад хайр олон байдаг юм сэтгэлээ мэд
Амжилт чамайг тосож байхад алдаа чамайг отож байдаг юм өөрийгөө мэд

Ubuntu ойр зуурын лавлах

Та ubuntu дээр зарим нэг командыг санахгүй байдаг шүү дээ тэгвэл FOSSwire вебсайт ubuntu дээр хэрэглэгддэг командуудыг нэгтгээд ойр зуурын лавлахыг гаргажээ. Мөн түүнчлэн linux, unix ойр зуурын лавлахыг эндээс үзэж болно.

PHP-г MSSQL-тэй холбох

1. php.ini файлдаа тохируулга хийх:

php.ini файл дотроосоо mssql.secure_connection хайж олоод off байвал on болгоно.
php_mssql.dll өмнө байх ; тэмдэгтийг авна.

2. dll файлд тохируулга хийх.

эндээсntwdblib.dll файлыг татаж авна. Татаж авсан dll файлаа apache/bin директорд хуулна.
Түүнлэн php_mssql.dll файл нь php өргөтгөлийн директорд байх ёстой. Хэрэв php_mssql.dll байхгүй бол татаж аваад php өргөтгөлийн директорд хуулах шаардлагатай.

3. Бүх үйлчилгээгээ (php,  apache эсвэл iis гэх мэт) асааж унтраагаад доорх скриптээр SQL сервертэй холбогдоно.

// mssql.secure_connection = On
// Need to upload ntwdblib.dll from net


$myServer = “DVLP066\SQLEXPRESS”; // host/instance_name
$myUser = “sa”; // username
$myPass = “sadvlp066″; // password
$myDB = “myfraiche”; // database name

// connection to the database
$dbhandle = mssql_connect($myServer, $myUser, $myPass)
or die(”Couldn’t connect to SQL Server on $myServer”);

// select a database to work with
$selected = mssql_select_db($myDB, $dbhandle)
or die(”Couldn’…

Нууц үгнийхээ чанарыг шалгая

Та өөрийнхөө нууц үгийг хэр найдвартай гэж боддог вэ? Сайн нууц үг хийсэн гэж бодож байгаа бол passwordmeter.com сайтаар орж шалгаад үзээрэй. Хэрэв таны нууц үг муу үзүүлэлттэй гарвал зааврын дагуу нууц үгнийхээ чанарыг сайжруулаарай.

Энэхүү passwordmeter нь GPL лицензтэй, нээлттэй эхтэй учир татаж аваад ашигласан ч болох юм байна.