Skip to main content

Нууц үгнийхээ чанарыг шалгая

Та өөрийнхөө нууц үгийг хэр найдвартай гэж боддог вэ? Сайн нууц үг хийсэн гэж бодож байгаа бол passwordmeter.com сайтаар орж шалгаад үзээрэй. Хэрэв таны нууц үг муу үзүүлэлттэй гарвал зааврын дагуу нууц үгнийхээ чанарыг сайжруулаарай.


password-strength-checker


Энэхүү passwordmeter нь GPL лицензтэй, нээлттэй эхтэй учир татаж аваад ашигласан ч болох юм байна.

Comments

Дугаар хорооны иргэн Дугар said…
Хүмүүсийн нууц үгийг цуглуулж байвал яах уу?
Нууц үгийг нь ердийн текст хэлбэрээр аваад md5 аар хааш хийгээд хадгалчихна. Дараа нь энд тэндээс md5 хэлбэртэй нууц үг олоод харьцуулаад үзчихэнэ.
Дугарт: Сэрэмжтэй байна гэдэг зөв шүү. Орж шалгаж үзлээ. Гэхдээ арай тийм биш байна:
1. Бүх шинжилгээ javascript-ээр хийгдэж байгаа, хуудас дуудагдсаны дараа ямар нэг байдлаар сэрвэртэй холбогдохгүй байгаа юм байна. Хэрвээ үнэхээр хаширламаар байгаа бол хуудасаа дуудагдсаны дараа интернетээ салгаж байгаад work-offline-д шалгаж болох юм :P
2. Нэр хүндтэй сайтуудын хувьд ийм зүйл хийх нь маш тэнэг алхам шүү дээ.
Жич: нэрийг чинь уншаад "Нууц хотхоны дугар" гэдэг үг санаанд шууд ордог байна шүү :P

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Тасманы арал

Tasmania island нь Австрали улсын нэг муж бөгөөд тивийнхээ урд байрлах арал юм. Энэ удаагын аялалаа усан онгоцоор хийе гэж бодоод Мелбоурнээс Spirit of Tasmania хөлөг онгоцоор 11 цаг явж хүрлээ. Тасманы Девенпорт гэдэг хотод очоод тэндээсээ машин түрээслээд Лансестон хот руу хөлгийн жолоо залсан бөлгөө :P тэнд 1 өдөр Cataract Gorge Reserve, City Park, Design Centre Tasmania зэрэг газруудаар орж үзээд цааш Тасманы нийслэл болох Хобарт хот руу хөдөлсөн тэнд Mount Wellington, Tasmanian Museum and Art Gallery, Royal Tasmanian Botanical Gardens, Battery Point, Salamanca Market зэрэг газруудаар орж үзээд 4 өдрийн аялал маань дууссиймдаа. Ерөнхийдөө Тасманы арал нь хүн ам цөөтэй, намдуу тайван сайхан газар байлээ.  Уулын орой дээрээ цастай ер сэрүүхэндүү газар санагдсан урд туйлтай ойр тэгээд бид хэд бас өвөл нь очсоныг хэлэх үү жоохон даарсаныг эс тооцвол сайхан аялал боллоо.

Аялалд маань хэрэг болсон апп-ууд гэвэл:

airbnb - байрны асуудлаа шийдсэнvroom - машин түрээслэхэд их хэрэг болсон бү…

1000 дахь уншигчаа авхнээ

Албан ёсоор блог хөтлөөд 2 сар болох гэж байгаач гэсэн блогийн тоолуур маань нэгэнт 1000 дөхөж байгааг сануулжээ. Би өөрөө ч бараг 500-г нь орсон байх л даа :).
Та миний блогийг байнга уншдаг ч бай ганц удаа орж ирсэн ч бай ямарч байсан миний бичсэн нийтлэлүүдийг уншиж байсан таньд маааш их баярлалаа, таньд бага ч болов хэрэг болох зүйл бичиж байсан гэдэгт найдаж байна. Уншигчгүй сонин бол ямар ч хэрэггүй шиг уншигч таньгүй бол би энэ бичлэгүүдийг бичээд яаахсан билээ гэж. Басхүү санал сэтгэгдэлээ солилцож, санаа оноогоо хэлж байсан найз нартаа талархал илэрхийлье ээ.
Жич: Сүүлийн үед ямар ч завгүй байгаа тул шинээр бичлэг оруулж амжихгүй л яваад байна. Удахгүй завтай болохоороо байнга бичлэг оруулж байна гэдгээ амлаж байнаа.

За тэгээд та 1000 дахь уншигч болбол энэ бичлэгийн доор сэтгэгдэлээ үлдээгээрэй. Дурсгалтай юм хадгалж явий .