Skip to main content

Posts

Showing posts from March, 2009

Мобиком корпораци ИЛҮҮ ДЭВШИЛТЭД 3.5G технологийг нэвтрүүллээ

Өнөөдрөөс эхлэн Мобиком корпораци албан ёсоор ИЛҮҮ ДЭВШИЛТЭД 3.5G технологийг нэвтрүүллээ.

Энэ өдрөөс эхлэн Мобикомын хэрэглэгчид зөвхөн дуу хоолойгоор бус дүрсээ харан яриа хийж, телевизийн сувгийг гар утсандаа хүлээн авч, интернэтийн үйлчилгээг гар утсаараа дамжуулан ашиглах боломжтой боллоо. Үйлчилгээний талаар товч танилцуулахад:

Видео дуудлага – Илүү дэвшилтэт 3,5G технологийн давуу тал болох видео дуудлага  үйлчилгээг ашиглаж та дотны хүмүүстэйгээ дүрсээ харж ярилцах, бараа бүтээгдэхүүний сонголтыг утсаар зөвлөлдөх, ажил хэргийн уулзалт, сэтгүүлчдийн шууд сурвалжлага хийх зэрэг албан болон хувийн олон төрлөөр хэрэглэхээс гадна ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой юм. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Мобиком Корпорациас эхний 14 хоногийн турш 50% хямдралтай буюу 1 минут нь 50-60 төгрөгөөр дүрстэй дуудлага хийх боломжийг олгож байна. Харин та гар утсандаа видео дуудлага ашиглах тохируулга хийлгээрэй.
Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт – Интернэт үйлчи…