Skip to main content

Мобиком корпораци ИЛҮҮ ДЭВШИЛТЭД 3.5G технологийг нэвтрүүллээ

Өнөөдрөөс эхлэн Мобиком корпораци албан ёсоор ИЛҮҮ ДЭВШИЛТЭД 3.5G технологийг нэвтрүүллээ.

Энэ өдрөөс эхлэн Мобикомын хэрэглэгчид зөвхөн дуу хоолойгоор бус дүрсээ харан яриа хийж, телевизийн сувгийг гар утсандаа хүлээн авч, интернэтийн үйлчилгээг гар утсаараа дамжуулан ашиглах боломжтой боллоо. Үйлчилгээний талаар товч танилцуулахад:

  • Видео дуудлага – Илүү дэвшилтэт 3,5G технологийн давуу тал болох видео дуудлага  үйлчилгээг ашиглаж та дотны хүмүүстэйгээ дүрсээ харж ярилцах, бараа бүтээгдэхүүний сонголтыг утсаар зөвлөлдөх, ажил хэргийн уулзалт, сэтгүүлчдийн шууд сурвалжлага хийх зэрэг албан болон хувийн олон төрлөөр хэрэглэхээс гадна ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд ашиглах боломжтой юм. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Мобиком Корпорациас эхний 14 хоногийн турш 50% хямдралтай буюу 1 минут нь 50-60 төгрөгөөр дүрстэй дуудлага хийх боломжийг олгож байна. Харин та гар утсандаа видео дуудлага ашиглах тохируулга хийлгээрэй.

  • Өндөр хурдны Хөдөлгөөнт Интернэт – Интернэт үйлчилгээ гэдэг тусгай орчин, сүлжээний холболт зэргээр санаанд буудаг бол энэхүү ойлголтыг 3,5G технологи халж автомашин, галт тэрэг зэрэг хөдөлгөөнт орчин, гудамж талбай гээд хүссэн газраасаа, хүссэн цагтаа гар утас, компьютер байхад интернэтэд холбогдох боломжтой боллоо. Хурдны хувьд 3,2-3,8 дахин нэмэгдэж, харин интернэтэд холбогдсоны үнэ 17 дахин хямдарч байгаа юм байна. Мөн танд хамгийн сүүлийн үеийн авсаархан модемыг санал болгож байна.

  • SMART үйлчилгээ – Телевизийн сувгийг гар утаснаасаа үзэх, тусгай цахим хуудсанд өндөр хурдаар холбогдож дуртай дуу, клип, видеог үзэх, татаж авах боломж нээгдэж байна.


Эдгээр болон бусад олон боломжуудыг мэдрэхийн тулд та 3,5G технологид суурилсан гар утастай байх шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Comments

Xocoo said…
Та 2G утастай ч гэсэн Smart үйлчилгээг яг одоо ч гэсэн ашиглах боломжтой ба гар утаснаасаа (wap ашиглан) http://smart.mobicom.mn/ гэсэн хаягаар орж Live TV хэсэгт орж телевизийг шууд үзэх боломжтой боллоо.
Жич: таны утас GPRS тохиргоо нь хийгдээгүй бол 606 дугаар руу on гэж бичээд илгээхэд хангалттай.
sam said…
aan, za, medeelel ugsund bayarlalaa, sanasan burtee bodliin hurdaar gej baigaa biz keke
3apaa said…
Хосоо маань Мобид ажилладаг юм уу?
Хосоо маань ч ажлаа сайн л хийж байгаа юм байна (хихи)
dream said…
aanhaan oiloo hehe. neg utasniihaa tohirgoog jin tan bolgoh yumsan
Xocoo said…
Sam-д: Санасан бүртээ бодлын хурдаар хүрий :D
Зараа ахад: Аанхаан ажилаал байна даа
Мөнхбаатард: хичээж л байна даа.
Dream-д: тэх утасныхаа тохиргоог сайн хийчвэл ч гар утаснаасаа ч гэсэн мэйлээ шалгаад байх боломжтой л юм билээ:
Видео дуулагыг нь хэрэглэж үзсэн, гоё л юм байна лээ ёстой хошин шог дээр гардаг шиг л юм болох юм байна лээ, даанч одоохондоо 3G-тай хүнүүс цөөхөн байна даа. Бусад үйлчилгээг нь хэрэглэж үзээгүй байгаа.
dream said…
hmm miniih ug n ene camer ntr-iig n ashiglah bvren bolomjtoi shd.
haana ochij tohirgog n hiilgehvv?zaawal mobigiin tow dr ochhuu
Amga said…
tegheer zalusa uneheer asuuj medeh zuil bval asuuj bnoshu 3.5G talaar bolon smart tohirgooni talar ok minii mailruu bicheed asuuj bno ok espoir_20@yahoo.com
sb said…
minii medheer 3G ene hvmvvsiin yarij baigaagaar 3.5G yag vnendee neg l zvil shvvdee GSM system bolood irheeree nogoo 3G maani 3.5Gej nerlegdeed baigaa yum CDMA system deer G G eere l nerlegdej baigaa vnendee adilhan vedio duudlaga hiideg live tv Vzdeg interneted ordog harinch odoo gsm system CDMA buyu WCDMA technology ruu shilzseen gedgiig yagaad hvmvvs oilgohgv baigaan bol ingeed yoronhiidoo GSM modnoos garch baigaamdaa...
Bataa said…
Tiim shuu. GSM ali ert modnoos garsan. Dutagdaluud ihtei. Yamar saindaa l Mobi 3.5G gej hudlaa reklamdaad CDMA systemiin (WCDMA 3G) tehnologi hereglehev dee.
Bataa said…
Unendee yamar ch iluu devshiltet um baihgui. Busdaas yalgarah umgui.

Popular posts from this blog

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.