Skip to main content

Posts

Showing posts from April, 2009

Ubuntu дээр LAMP суулгах

LAMP гэдэг нь Linux, Apache, MySQL, Php гэсэн нэгдлийн товчлол болно. Энэхүү суулгах процесс нь Apache2, PHP5, MySQL5, phpmyadmin2 зэргийг ubuntu 9.04 үйлдлийн систем дээр суулгаж байгаа болно.

Apache суулгах:

Командын мөрнөөс доорх командыг өгсөнөөр Apache2 суух болно.


sudo apt-get install apache2


Веб толилуураа нээгээд http://localhost/ гээд үзэхэд It works! гэж гарч байвал суужээ гэж ойлгож болохнээ.

PHP суулгах:

Доорх командаар php-г apache-ын нэг модул хэлбэрээр суулгах болно.


sudo apt-get install php5 libapache2-mod-php5


Apache-аа дараах командаар дахин ачаална:


sudo /etc/init.d/apache2 restart


Доорх командаар testphp.php файлыг үүсгэн <?php phpinfo(); ?> бичээд хадгална.


sudo gedit /var/www/testphp.php


Веб толилуураасаа http://localhost/testphp.php гээд үзэхэд phpinfo гарч ирнэ.

MySQL суулгах


sudo apt-get install mysql-server


суулгах явцдаа нууц үгээ асуугаад сууна. Доорх командаар mysql сервер рүү нэвтрэн орно.

mysql -u root -p

PHP-гээ MySQl-тэй холбохын тулд php.ini файлд бага зэрэг зас…

Ubuntu Firefox enable backspace

Firefox дээр keyboard дээрээ backspace дараад өмнөх хуудас руугаа буцдаг байсан  нь windows дээр ажилладаг байхад амар байсан юм. Тэгтэл Ubuntu дээр backspace дарахаар яах ч үгүй гөлийгөөд байгаа нь эхэндээ жаахан урамгүй л байдаг байв. Тэгээд google-дэсний ачаар мэдэж авлаа. Таных мөн backspace ажиллахгүй байгаа бол доорх тохиргоог firefox дээрээ хийгээрэй.

Хаяг бичдэг хэсэг дээрээ about:config гээд enter дараад
Filter хэсэгт нь: browser.backspace_action гээд бичихэд гарч ирэх хэсгээс value-г нь 0 болгоно ингээл болоо.

Холбоотой бичлэг:

Ubuntu Firefox Mouse 3 (scroll) enable

Эрх чөлөө рүү

04.23-нд Ubuntu 9.04 “Jaunty Jackalope” буюу Эвэртэй туулай 10 дахь хувилбар албан ёсоор гарлаа. Тэгээд суулгаж аваад нилээн тоноглоод үзлээ дажгүй юмөө. Өмнөх хувилбарыг нь сайн хэрэглэж үзээгүй болохоор аль сайжирсан, аль муудсаныг сайн мэдсэнгүй.

Мөн үү? Тийм үү?

Нөхөр: Би чамд хайртай, мөн үү?

Эхнэр: Би ч гэсэн чамдаа хайртай, тиймүү?

Нөхөр: Өөөөө, эхнэр лүүгээ залгацан байна, мөнүү?? :)

Google latitude

Google latitude бол таныг хаа явааг найз нөхдөд чинь харуулах шинэ үйлчилгээ юм. Таны хүүхэд, найз нөхөд, хань ижил тань хаа яваа болдоо тэр минь гэж санаагаа чилээх хэрэггүй болжээ. Түүний гар утас, зөөврийн тооцоолуураар нь GPS, Wi-Fi, Cell зэрэг технолгиудыг ашиглан нь хаана байгааг нь тогтоох боломжтой болоод байгаан байна.  Та тэдгээр хүмүүсийг харахуулахдаа google maps-ыг ашиглан харуулах юм байна.

ABU Robocon 2009 Монголд

Өнгөрдөг 18-ы өдөр ABU Robocon-ы Монголын үндэсний аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө.  Энэ удаагийн тэмцээнд 15 их дээд сургуулийн 21 баг орлоо.  Энэ жил хямараад түрүү жилийнхээс цөөхөн баг орлоо. Тэхдээ манай сургууль болон МИУС-МТС 2 баг, ШУТИС-МИС 3 баг орууллаа. Энэ жилийн даалгаавар нь өмнөх жилүүдийнхээ бодвол механик ажиллагаа шаардсан, програмчлал болон тактикийг нээх их шаардаагүй даалгавар байсан.

Firefox-оо чимэглэх үү

Mozilla-гын лаб руу өнөөдөр санаандгүй орсон чинь харин нэг чимэглэл оллоо. Personas гэдэг төсөл юм байна.  Хэрэглэх бол маш хялбархан нэмэгдэл л суулгах юм тэгээл чимэглэлүүдээсээ сонгоод хэрэглээд байж дээ.  Мөн өөрийн чимэглэлийг үүсгээд хэрэглэх боломжтой юм билээ. Нэмэгдлийг татах бол энд дарна уу.