Skip to main content

Google latitude

google-latitudeGoogle latitude бол таныг хаа явааг найз нөхдөд чинь харуулах шинэ үйлчилгээ юм. Таны хүүхэд, найз нөхөд, хань ижил тань хаа яваа болдоо тэр минь гэж санаагаа чилээх хэрэггүй болжээ. Түүний гар утас, зөөврийн тооцоолуураар нь GPS, Wi-Fi, Cell зэрэг технолгиудыг ашиглан нь хаана байгааг нь тогтоох боломжтой болоод байгаан байна.  Та тэдгээр хүмүүсийг харахуулахдаа google maps-ыг ашиглан харуулах юм байна.
Одоогоор ихэнх Blackberry, Windows Mobile 5.0 төхөөрөмжүүд, Symbian S60 төхөөрөмжүүд, болон Google Android-р тоноглогдсон утаснууд энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой юм байна. Харамсалтай нь iPhone болон iPod touch дэмжихгүй байгаан байна, гэхдээ Google-ийнхэн бид тун удахгүй хийнэ гэсэн байна. Мөн  iGoogle-ыг ашиглан найзуудынхаа хаана  явааг  харах боломжтой болж байна.





Comments

zangga said…
chamaig haa yavaag chin harjiin, bolioch chi :P
www.gegeen.com said…
namaig haana yavaag olooch, ho

hehe

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore