Skip to main content

Posts

Showing posts from May, 2009

Нүдний дасгал

Мань мэт шиг өдөржин, шөнөжин компьютер харж суудаг хүмүүст нүдний дасгал маш их хэрэгтэй байх гэж бодлоо. Тэгээд энд тэндээс түүгээд оруулчлаа. Нүдний дасгал хийгээд байвал хараа сайжирдаг гэж сонссийн байна, юмыг яаж мэдхэв хийгээд үзээрэй.

Нүд ядарсан үед хийх дасгал

Нүдээ аль болох хүчтэй аниад хүзүү, нүүр, толгойныхоо булчингуудыг чангал. Амьсгалаа 2-3 секунд бариад, амьсгалаа хүчтэй хурдан гаргахдаа  нүдээ нээнэ. (5 удаа )
Нүдээ аниад нүдний ухархайн дээд ба доод хэсгийн хамраас чамархай руу гэсэн чиглэлээр илнэ.
Нүдээ аниад хөмсгөө суллана. Нүдээ зүүнээс баруун, баруунаас зүүн тийш эргэлдүүлнэ. (10 удаа)
Нүднээсээ  20-30 см зайнд эрхий хуруугаа аваачаад хоёр нүдээрээ  хурууныхаа үзүүрийг нь 3-5 секунд ширтэнэ. Дараа нэг нүдээ 3-5 секунд аниад, дараа нь хоёр нүдээрээ ширтэнэ, дараа нь нөгөө нүдээ анина. (10-12 удаа)
Хуруугаараа чамархайн орчим зөөлөн дараад  10 удаа хурдан анивчина. Нүдээ аниад 2-3 удаа гүнзгий амьсгаа авч амар. (3 удаа)

CD ирлээ

Ubuntu-гаас захиалсан cd маань ирлээ. Бүүр сэтгэл хөдлөөд нилумс гарах шахлаа шд :) . Тэр хаа холоос ирнэээ гэж санасангүй шүү. Яг л сарын дотор ир лээ дээ. Гоё юмаа гэнэт ингээд хүрээд ирнээ гэж санаанүй шүү. Манай найзуудынх ч гэсэн эхнээсээ ирж байна лээ, хүний урманд 100 төгрөг ч авсангүйг нь бодохоор насан туршдаа ubuntu-гаа хэрэглэнээ.

За яаж cd захиалах талаар бичье. Эхлээд ubuntu.com, kubuntu.org руу орно.  Тэгээд Get Ubuntu/order a free CD from Shipit хэсэг рүү орж Request a free CD гэж ороод ямар хувилбар(desktop/server) захиалахаа сонгоно. Тэгээл гарч ирэх цонхонд бүртгүүлээл хаягаа зөв тодорхой биччихэд л 4-6 долоо хоногийн дотор хүрээд ирнэ дээ.