Skip to main content

Posts

Showing posts from September, 2009

Joomla! Day Mongolia 2009

Дэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно.

Linux InstallFest 2009

Linux InstallFest 2009 өдөрлөгийг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр 12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг, Компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн энэ өдөр нь дэлхий даяараа чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчилах, таниулах Software Freedom Day өдөрлөг явагдаж байгаагаараа онцлог юм.