Skip to main content

Joomla! Day Mongolia 2009

Joomla Дэлхийн олон улсад зохиогддог Joomla! сонирхогчдын хамгийн том арга хэмжээ болох Joomla! Day өдөрлөг нь 2009 оны 9-р сарын 29, 30-нд Mэдээллийн Технологийн Үндэсний Паркд зохиогдох гэж байна. Уг арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ), Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар (МШХХТГ), АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (АНУОУХА), Joomla! Үндсэн багийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол хэлнээ иж бүрэн орчуулсан Joomla! 1.5 Монгол хувилбарын нээлтийг хийх болно.



Хамгийн сүүлийн Joomla! 1.5.14 хувилбарын Front-End буюу үндсэн вэбсайт, Installer буюу Суулгац, Control Panel буюу Удирдлагын самбар, Sample data буюу Жишээ мэдээллийг бүгдийг Монгол хэлнээ багтаасан "Joomla! 1.5 Mongolian edition" хувилбарыг та бүхэнд энэхүү өдөрлөгийн үеэр өргөн барих болно.

Joomla! Day нь олон улсад зохиогддог томоохон арга хэмжээ юм. Зөвхөн 2009 онд гэхэд Joomla! Өдөрлөг нь дэлхийн 21 улсад амжилттай зохион байгуулагджээ. Үүнд: АНУ, Их Британи, Герман, Франц, Өмнөд Африк, Бразил, Тайланд, Унгар, Энэтхэг, Итали, Шинэ Зеланд, Австрали, Канад, Финланд, Норвеги, Филиппин, Испани, Швед, Швейцарь, Голланд ба Турк улсууд юм. Бусад орнуудад зохиогдсон Joomla! Day өдөрлөгүүдийн талаархи Дэлгэрэнгүй мэдээллийг Joomla Day official events авна уу.

Joomla! өдөрлөгийн зорилго нь Joomla! хэрэглэгчдийг уулзуулан хамтдаа суралцан, санал бодлоо солилцох, шинэ санаа дэвшүүлэх, шинэ шийдлүүдээ танилцуулах боломж олгоход оршдог. Joomla! төслийн төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэл тавьж, сургалт зохион байгуулах болно.

9-р сарын 30-нд Joomla!-гийн анхан шатны сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтанд хамрагдах хүмүүсийн тоо хязгаартай бөгөөд 9-р сарын 29-ны нээлтийн ажиллагааны үеэр бүртгэлийг явуулахыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Comments

bdgon said…
Tegej baigaad neg uuniig uznee...

Popular posts from this blog

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Ubuntu-г хялбархан суулгах

Wubi гээд нэг хэрэгсэл байнаа. Энэ хэрэгсэл нь Ubuntu-г windows орчинд суулгах зориулалтай хэрэгсэл(маш хялбархнаар) юм. Ubuntu бол Linux-ын хамгийн хэрэглэгчдэд ойртсон үйлдлийн систем юм. Эффект энэ тэр бол лайтай Vista-г энэ үйлдлийн системээс тэр эффектүүдээс нь санаа авсан ч гэж ярьдаг юм билээ шүү. Бас саяхан шинэхэн хувилбар болох 8.04 гарсан байна лээ. Ер Ubuntu үйлдлийн систем маань 6 сар болгон шинэ хувилбар гаргадаг маш хөдөлмөрч хүмүүс байдаг. За ингээд нөгөө wubi гээд хэрэгсэлийнхээ талаар бичье.