Skip to main content

Linux InstallFest 2009

Limnux-InstallFest-2009 Linux InstallFest 2009 өдөрлөгийг 2009 оны 9-р сарын 19-ний өдөр 12:00-с 17:00 цагийн хооронд ШУТИС-ийн КТМС-ийн 130 тоот лекцийн танхимд КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын баг, Компьютерийн техникийн профессорын багтай хамтран зохион байгуулахаар боллоо. Мөн энэ өдөр нь дэлхий даяараа чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчилах, таниулах Software Freedom Day өдөрлөг явагдаж байгаагаараа онцлог юм.



Linux InstallFest гэх энэхүү өдөрлөг нь линукс үйлдлийн систем үүссэн цагаас эхлэн олон улсын хэмжээнд зохиогдож ирсэн бөгөөд гол зорилго нь линуксыг сурталчлах, түүний давуу талыг таниулах цаашлаад анхан суралцаж байгаа нэгэндээ туршлагатай хэрэглэгчид суулгах, тохируулахад туслах болон асуудлыг хамтын хүчээр шийдэх зэргээр хэрэглэгчдийн туршлагыг солилцуулахад оршдог. Өдөрлөг дээр ирсэн хүмүүс нээлттэй эхийн програм хангамжууд, тэр дундаа линукс үйлдлийн системийн талаар илтгэл, яриаг сонсохоос гадна өөрийн тооцоолуурыг авчран туршлагатай хэрэглэгчийн тусламжтайгаар линуксыг суулгах, мөн ашиглахтай холбоотой зөвлөлгөө авах, өөртэйгөө ижил сонирхолтой хүмүүстэй танилцах, нөхөрлөх боломжийг олгох юм.

Үйл ажиллагааны товч загвар:
12:10 Нээлтийн ажиллагаа (С.Дөлмандах, С.Байгальтөгс)
12:25 Линукс 101 (Д.Далх-Очир) - линуксын талаар анхан шатны ойлголтууд
13:00 Windows-с шилжих нь (н.Хаш-Очир, н.Алмас) - шилжиж буй хүмүүст зориулсан, ижил төрлийн програмуудыг танилцуулна
13:30 Нээлттэй програмчлалын орчин (С.Баттөр) - програмчлалд хэрхэн ашиглаж болох талаар
14:00 Матетикч байх албагүй ба нутагшуулалт (С.Дөлмандах) - нутагшуулалтын талаар
14:30 Манай бүлгэмд тавтай морил (Хасаа) - бүлгэмийн танилцуулга, ашигладаг системүүд (google groups, wiki, web) шинэ гишүүд анхаарах
зүйлс

Хүрэлцэн ирсэн хүн бүрт Ubuntu 9.04-ийн диск, бяцхан гарын авлага
тараах болно. Мөн өдөрлөгийн үр дүнг хэмжих зорилгоор цөөн асуулт
бүхий санал асуулга явуулах саналтай байна. Үүнд өөрийн асуултыг санал
болгохыг та бүхнээс хүсч байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.

Comments

Xocoo said…
InstallFest амжилттай зохиогдлоо. Зохион байгуулсан limnux бүлгэмийнхэндээ баярлалаа. Энэ жил өмнөх зохиогдож байснуудыгаа бодвол олон хүн ирсэн байлаа. Сонирхолтой ч илтгэлүүд тавигдлаа.

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore