Skip to main content

Posts

Showing posts from December, 2009

Баяртай 2009 он, Сайн уу 2010 он минь

Ирж буй 2010 ондоо ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл дүүрэн, аз жаргалтай, хийморь лундаа дээшээ байхын өлзийтэй ерөөл дэшүүлье. Сайхан баярлаарай.


Дэлгэцээ чимээрээ: Happy New year 2010 Cool Wallpapers

Windows дээр administrator-ын нууц үг солих

Та ямар нэг програм хэрэглэлгүйгээр зочны(guest) эрхээр нэвтэрч ороод  administrator-ын нууц үг солих боломжтойг харуулая.

Start->Run lusrmgr.msc гэж бичээд enter дарна.
Users, Groups гэсэн хоёр фолдертэй цонх гарч ирнэ. Users фолдер руу орж Administrator-ыг олоод хулганыхаа баруун товчийг дарж  Set Password... дээр дарж нууц үгээ солино доо.

Холбоотой мэдээллүүд:

Reset a Windows XP Password
XP Admin Password Reset

ThunderBird 3.0 хувилбараа гаргалаа

Найдвартай,  хурдан хялбар платформ хамааралгүй и-майл систем болох Аянгат шувуу маань 2.0 хувилбараа 2007 онд гаргаснаас хойш  шинэ хувилбар гаргалгүй 2009 оны 8 сар хүртэл тогтворжилттой байдлын болон хамгаалалтын сайжруулалтыг хийсээр ирсэн билээ. Харин 2009 оны 12 сарын 8-нд 3.0 хувилбараа албан ёсоор гаргалаа.

Энэхүү шинэ хувилбарт дараах боломжууд багтсан байна:

Эхлээд хэрэглэхэд username, e-mail address, password 3-ыг асуугаад өөрөө тохиргоог нь хийдэг болсон. Маш хялбар :)
Майл toolbar-ын зохион байгуулалтыг шинэчлэсэн. Үүнд: reply, forward, delete, junk зэрэг нь майл дотроо байдаг болсон.
Tab оруулж ирсэн, энэ нь майлыг tab нээгээд унших, хайлтын үр дүнг tab дээр гаргах болсон.
Хайлт нь тун дажгүй маш хурдан болсон, таны майлүүдийг индекслэж байгаа.
Smart folder - inbox-ууд нь олон бүртгэлд зориулагдсан
Архивлах - энэ нь өөрт хэрэг болох майлүүдээ archive фолдерт хадгалах болсон.
Add-ons Manager(Tools > Add-ons) шинэчлэгдсэн, энэ нь firefox шиг нэмэлтүүдийг шууд хайх, суулгах боло…

Google Chrome browser нэмэлтүүдтэй боллоо

Google шинэ загвартай болж дээрээс нь chrome browser нь нэмэлтүүдтэй болжээ, энэхүү шинэ боломжоо шинэ хувилбар болох 4 хувилбартаа оруулсан байна. Одоогийн байдлаар 400 гаруй нэмэлттэй байгаа юм байна. Firefox дээр түгээмэл хэрэглэгддэг бүх л нэмэтүүдийг эхний удаа оруулсан бололтой.



Таньд санал болгох нэмэлтүүд гэвэл:

Xmarks for Chrome Beta - bookmark synchronization
Chromed Bird - twitter-чдэд зориулсан нэмэлт яг л echofon
Google Reader Notifier (by Google) - reader шалгагч
IE Tab - internet explorer tab

гэх мэт өөрийнхөө шаардлагад нийцсэн нэмэлтүүдийн  эндээс орж суулгана бизээ.

WAMP дээр VirtualHost үүсгэх

WAMP нь Windows, Apache, MySQL, Php гэсэн нэгдэл бөгөөд эдгээр нэгдлийг нэгтгэсэн серверийг эндээс татаж аваад доорх жишээний дагуу VirtualHost үүсгэж туршиж үзээрэй.

mylocalsite.com гэдэг virtualhost-ыг жишээ болгон үүсгэе.

WAMP-ынхаа www фолдерт mylocalsite фолдэрыг үүсгэнэ.
Жишээ нь:
C:\wamp\www\mylocalsite
logs фолдерыг mylocalsite дотроо үүсгэнэ.
C:\wamp\www\mylocalsite\logs
Apache-ын тохиргооны файл болох httpd.conf файлд бага зэрэг засвар хийнэ. Бидний жишээнд бол
C:\wamp\bin\apache\Apache2.2.11\conf\ эндээс файлаа нээгээд
#Include conf/extra/httpd-vhosts.conf мөрийг олоод # авах буюу comment биш болгоно.
C:\wamp\bin\apache\Apache2.2.11\conf\extra\httpd-vhosts.conf файлыг нээгээд доорх мөрүүдийг нэмнэ.
NameVirtualHost *:80

<VirtualHost *:80>ServerName www.mylocalsite.com
ServerAlias mylocalsite.com mylocalsite www.mylocalsite.com
DocumentRoot C:/wamp/www/mylocalsite/
ErrorLog C:/wamp/www/mylocalsite/logs/error.log
CustomLog C:/wamp/www/mylocalsite/logs/access.log common
</VirtualHost&g…

SQL-ын энгийн хичээл by Simpson