Skip to main content

ThunderBird 3.0 хувилбараа гаргалаа

Найдвартай,  хурдан хялбар платформ хамааралгүй и-майл систем болох Аянгат шувуу маань 2.0 хувилбараа 2007 онд гаргаснаас хойш  шинэ хувилбар гаргалгүй 2009 оны 8 сар хүртэл тогтворжилттой байдлын болон хамгаалалтын сайжруулалтыг хийсээр ирсэн билээ. Харин 2009 оны 12 сарын 8-нд 3.0 хувилбараа албан ёсоор гаргалаа.

Энэхүү шинэ хувилбарт дараах боломжууд багтсан байна:

  • Эхлээд хэрэглэхэд username, e-mail address, password 3-ыг асуугаад өөрөө тохиргоог нь хийдэг болсон. Маш хялбар :)

  • Майл toolbar-ын зохион байгуулалтыг шинэчлэсэн. Үүнд: reply, forward, delete, junk зэрэг нь майл дотроо байдаг болсон.

  • Tab оруулж ирсэн, энэ нь майлыг tab нээгээд унших, хайлтын үр дүнг tab дээр гаргах болсон.

  • Хайлт нь тун дажгүй маш хурдан болсон, таны майлүүдийг индекслэж байгаа.

  • Smart folder - inbox-ууд нь олон бүртгэлд зориулагдсан

  • Архивлах - энэ нь өөрт хэрэг болох майлүүдээ archive фолдерт хадгалах болсон.

  • Add-ons Manager(Tools > Add-ons) шинэчлэгдсэн, энэ нь firefox шиг нэмэлтүүдийг шууд хайх, суулгах боломжтой болсон.

  • Address Book шинэчлэгдсэн, майл явуулсан хүний майлны өмнөх од дээр дарж засах боломжтой болсон ба зураг болон төрсөн өдөр зэрэг талбаруудыг нэмж өгсөн.

  • Improved Gmail Integration гэх мэт зөндөө шинэ боломжууд нэмэгэджээ. Эндээс шинэ хувилбарт нэмэгдсэн зүйлсийг уншаарай.


3.0 хувилбарыг эндээс татаж аваарай. Мөн эндээс нэмэлтүүдийг татаж суулгаарай.

Төстэй майл клиентүүд гэвэл:

Холбоотой мэдээлэл:

Comments

Хэрэгтэй мэдээлэл байна, одоо харьцуулсан дүгнэлт хийчихвэл бүр янзтай ;) Баярлалаа

Popular posts from this blog

Нийслэл

Ихэнх хүмүүс Австралийн нийслэлийг Сидней юм уу Мелбоурн гэж боддог байх уул нь Канберра гэж жижиг хот л доо :) бусад далайн эргийн томоохон хотуудаа бодвол эх газар талдаа байдаг 300'000 гаруй хүн амтай амгалан тайван, мод ихтэй хот. Манайхан шиг нийслэлдээ шаваад байхгүй амарийн хэдэн улс төрчид, яам тамгийн газар, гадны элчин сайдын яамдууд нь байдаг мөн томоохон их сургуулиуд, үндэсний гэсэн тодотголтой зүйлс нь байрладаг: Австралийн Үндэсний Их Сургууль, Австралийн дайны дурсгал, Австралийн Үндэсний музей, Үндэсний Галлерей, Үндэсний номын сан, Парламентийн ордон, Шинжлэх Ухаан Техонолгийн төв гэх мэт.

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore