Skip to main content

Google амьтдын яриаг орчуулж байгаа гэнэ үү


Google Android-ын нэгэн сонирхолтой application-ыг нийтэд зарлав энэ нь амьтдын яриаг орчуулж бидэнд хүргэх юм гэнээ. Ажиллагааны зарчим нь та амьтдын яриаг бичээд сервер рүү дамжуулахад таньд англи хэл дээр орчуулаад өгөх нь. За тэгээд ямар ямар амьтдын яриаг орчуулах вэ гэхээр: муур, нохой, шувуу, туулай, далайн гахай, үхэр зусаг, яст мэлхий, морь, тахиа, хонь, илжиг гахай юм байна. Android-той утастай бол туршаал үзмээр юм байна.







Бас нэгэн таатай мэдээ дуулгахад монгол, хинди, Гуанчжоу мужийн оршин суугчид зэрэг хэл дээр гаргахаар төлөвлөж байгаам байна. Та тун болгоомжтой энэхүү програмыг туршихгүй бол амьтад таны Nexus one утсыг хазах, долоох, эвдлэх магадлал өндөртэй гэнэ :D
Жич: Энэхүү програм нь Android 1.6 болон түнээс дээш хувилбар дээр ажиллах юм байна.

Мэдээллийг: Holy Cow! Google Translate for Animals Hits Android Market
Албан ёсны сайт нь: Google translate for animals

Comments

guest said…
4 sariin 1n gej medhuu :P
[...] This post was mentioned on Twitter by Хосбаяр. Хосбаяр said: Google амьтдын яриаг орчуулж байгаа гэнэ үү http://wp.me/p63yh-nn [...]

Popular posts from this blog

Аль php засварлагч нь сайн бэ?

Нээлтэй хэлэлцүүлэг явуулъя гэж бодлоо. Саналаа хуваалцаарай. За тэгээд хэдэн нийтлэг хэрэглэгддэг php засварлагчдын зарим нэг давуу талуудыг бичлээ. Мэдэхгүй нэг нь сонголтоо хийж хэрэглэнэ биз. Мэддэг нэг нь аль нь сайн талаар, алийг хэрэглэдэг зэргээр санал бодлоо хуваалцаарай.

Unlock iPhone 3G

iPhone-оо unlock хийхээс өмнө та SIM картаа хийх шаардлагагүй. Эхлээд redsn0w-оор jailbreak хийнэ. Эндээс redsn0w-ыг татаад аваарай.

Firmware буюу iPhone restore файлыг татаж авна. Redsn0w энэ файлыг ашиглаж Cydia application-ыг суулгадаг. Доорх firmware файлуудаас өөрийн iPhone-д таарах хувилбараа татаж авна.

iPhone 2G version 3.0 restore

iPhone 3G version 3.0 restore

iPhone 3G S version 3.0 restore

Файл хуваалцах

Ер нь одоо үед файлыг хэн нэгэнд flash, зөөврийн хард энэ тэрээр зөөлгүйгээр интернет ашиглан бусдад өгөх амар болжээ. Басхүү варез сайтууд ч гэсэн файлаа хаана тавих энэ тэр гээд асуудал их байдаг билээ. Ингээд өөрийн ашигладаг болон зарим нэг бусдаасаа давуу талтай файл хуваалцах үйлчилгээтэй сайтуудыг танилцуулъя.