Skip to main content

Posts

Showing posts from June, 2016

Мөрөөдөл -> Зорилго

Хүн мөрөөдөж л байвал амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөгөөр хардаг гэж боддог тиймдээ ч тэгэх юмсан ингэх юмсан гэсэн зүйлсээ бодож тэрийгээ тэмдэглэл хөтөлж харж байвал бүтдэг байх аа :) сүүлийн үед аялах хоббитой болоод байгаа монголд байхдаа ч монголоороо зөндөө аялсан л даа гэхдээ Австралид ирснээс хойш өөр өөр оронд очиж үзэх хүсэл бүр илүүтэй болоод байгаа Амай шиг нэг өдөр үүргэвчээ аваад олон орноор явах ч юм билүү хэхэ

Тасманы арал

Tasmania island нь Австрали улсын нэг муж бөгөөд тивийнхээ урд байрлах арал юм. Энэ удаагын аялалаа усан онгоцоор хийе гэж бодоод Мелбоурнээс Spirit of Tasmania хөлөг онгоцоор 11 цаг явж хүрлээ. Тасманы Девенпорт гэдэг хотод очоод тэндээсээ машин түрээслээд Лансестон хот руу хөлгийн жолоо залсан бөлгөө :P тэнд 1 өдөр Cataract Gorge Reserve, City Park, Design Centre Tasmania зэрэг газруудаар орж үзээд цааш Тасманы нийслэл болох Хобарт хот руу хөдөлсөн тэнд Mount Wellington, Tasmanian Museum and Art Gallery, Royal Tasmanian Botanical Gardens, Battery Point, Salamanca Market зэрэг газруудаар орж үзээд 4 өдрийн аялал маань дууссиймдаа. Ерөнхийдөө Тасманы арал нь хүн ам цөөтэй, намдуу тайван сайхан газар байлээ.  Уулын орой дээрээ цастай ер сэрүүхэндүү газар санагдсан урд туйлтай ойр тэгээд бид хэд бас өвөл нь очсоныг хэлэх үү жоохон даарсаныг эс тооцвол сайхан аялал боллоо.

Аялалд маань хэрэг болсон апп-ууд гэвэл:

airbnb - байрны асуудлаа шийдсэнvroom - машин түрээслэхэд их хэрэг болсон бү…